x

"Авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлснээр их засвар хийх төсвөөс 41 хувийг хэмнэнэ"

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.

Хурлын эхэнд Нийслэлийн авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлэх төслийг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулсан юм.

Үндсэн хөрөнгийн менежментийн систем гэдэг нь авто замын засвар арчлалтын хөрөнгийг үр ашигтай, стратеги зорилтын хүрээнд авто замын чанар байдлын түвшнийг дээшлүүлэх урт хугацааны менежментийн бодлого юм. Тус бодлого нь үндсэн дөрвөн хүчин зүйлээс бүрддэг бөгөөд цогцоор хэрэгжүүлснээр авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлэх боломжтой. Уг системийг нэвтрүүлж чадвал авто замын засварын ажлыг үр ашгаар нь эрэмбэлэн, тухай бүрд нь ээлжит засвар хийснээр их засвар хийх төсвөөс 41 хувийг хэмнэх юм.

Нийслэлийн авто замын сүлжээнд нийт 1563 км зам багтдаг. Үүний 18.1 хувьд нь ээлжит засвар, 17.8 хувьд нь давхар гадаргуун боловсруулалтын ажил, 25.9 хувьд нь их засвар хийх, 38.2 хувьд нь шинээр зам барих шаардлагатай байна.  Зам засварын ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд зам хариуцагч компани бий болгох шаардлагатай бөгөөд төрийн өмчийн байгууллага эсвэл хувийн хэвшлийн байгууллагын аль нь ч байж болно гэдгийг төслийн багийнхан хэлж байлаа. Харин зам хариуцагчтай менежментийн гэрээ хийх ба сонгон шалгаруулалтыг санхүү болон туршлага дээр үндэслэн хамгийн багадаа гурван жилээр гэрээ байгуулах юм. Нийслэлийн авто замын засварын ажлын төлөвлөлтийг чанар байдлын түвшин, хагарлын шалтгаан болон засвар арчлалтыг үндэслэн боловсруулснаар одоо байгаа авто замын сүлжээний засвар арчлалтын хөрөнгийг үр ашигтай зарцуулах боломжийг бүрдүүлнэ.

21 байршлын 10.22 га газрыг нийтийн эдэлбэр газраар бүртгэлээ

Зөвлөлийн хурлаар Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцлээ. НИТХ-ын 2020 оны арванхоёрдугаар сарын 4-нд баталсан тогтоолд таван бүлгийн 719 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс газрын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр 65 ажил тусгагдаж 69 хувьтай, газар зохион байгуулалтын чиглэлээр 376 ажил тусгагдаж 70 хувьтай, хот байгуулалтын чиглэлээр тусгагдсан 87 ажил 50 хувьтай хэрэгжиж байна. Түүнчлэн газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилгаж, газар чөлөөлөх тухай захирамж гаргасан. Тус захирамжийн дагуу найман дүүргийн 246 байршил дахь 952 зөрчлийг илрүүлж, 62 байршлын 395 зөрчлийг арилгаснаар 70.9 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Мөн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө төрхийг сайжруулах, нийтээр ашиглах газрын хил заагийг тогтоох, хамгаалах зорилгоор 21 байршлын 10.22 га газрыг нийтийн эдэлбэр газраар бүртгэлээ. Цаашид энэ хэмжээг нэмэгдүүлэхээр 18 байршлын 6.742 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоон, газрын мэдээллийн санд бүртгэхээр төлөвлөжээ.

500-600 автобусны парк шинэчлэл хийхээр төлөвлөж байна

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл, хөтөлбөрт Авто замын сүлжээг шинэчлэх тухай асуудал орсон. Авто замын түгжрэлд шууд нөлөө үзүүлэх 223 км авто замыг ирэх гурван жилд барих төлөвлөгөөний дагуу шинэ тойрог замын 33 км, гол ба туслах замын 28.8 км замын зураг төслийг баталсан билээ. Тэгвэл үлдсэн замаас 106.5 км замын зураг төслийг энэ жилдээ багтааж дуусгаснаар 2022 оноос авто замын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, ирэх оны дөрөвдүгээр сараас барилга угсралтын ажлыг гүйцэтгэх юм. Харин авто замын түгжрэлд нөлөөлөх шинэчлэлийн хүрээнд үлдсэн 54.8 км замын зураг төслийг Дэлхийн банкны зээлээр хэрэгжүүлэхээр хуваарилалтыг хийжээ. Уг төсөлд багтсан бас нэг асуудал бол нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх юм. Нийслэлийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн 17 аж ахуй нэгж, байгууллагын 98 чиглэлийн 960 автобус, троллейбус өдгөө үйлчилгээнд явж байгаагаас ирэх жилүүдэд 500-600 автобусны парк шинэчлэл хийхээр төлөвлөөд байна. Энэ онд нийт 106 автобусыг улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авахаар төлөвлөснөөс эхний ээлжийн 30 автобусыг үйлчилгээнд гаргасан. Үлдсэн автобусыг энэ ондоо багтаан шинэчлэхээр ажиллаж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сюртүктэй гахай 21 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 24 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 29 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 47 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 54 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 56 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 56 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 59 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 1 цаг 4 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 1 цаг 13 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 1 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 25 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 23 цаг 12 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top