Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 22 цэгт 33 багийн 224 эмч, ажилтан ажиллаж, 9440 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 2,559, II тунд 3,008 буюу нийт 5,567 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,074,675 иргэн I тунд, 982,691 иргэн II тунд хамрагдаад байна.
Мөн нийт 1,903 жирэмсэн эх, 12-15 насны 28,854, 16-17 насны 15,534 хүүхэд тус тус II тунд хамрагджээ.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.