x

Хог тээврийн 25 автомашиныг дүүргүүдийн удирдлагуудад хүлээлгэн өгөв

Нийслэлийн хог тээврийн үйлчилгээнд явдаг автомашинуудад дорвитой парк шинэчлэл хийгдэлгүй 10 орчим жил болжээ.

Өдгөө нийслэлийн есөн дүүргийн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээнд 240 гаруй машин тогтмол явж байна. Тэдгээрийн 80 гаруй хувь нь наймаас дээш жил болж, эвдрэл гэмтэл байнга гарах болжээ.

Үүнтэй холбоотойгоор хог тээврийн хуваарь алдагдах, ил задгай хог хаягдал үүсэх нөхцөл байдал бий болоод байгаа юм. Иймээс үүнд улс, нийслэлээс онцгой анхаарч, тухайн жилийн эдийн засаг, санхүүгийн боломж, нөөцөөс хамаараад 2020 онд хог тээврийн 10 автомашиныг авч, дүүргүүдэд хуваарилсан.

Мөн 2020 онд дахин 25 автомашинаар парк шинэчлэл хийх шийдвэр гарч, улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар төсвийг шийдвэрлэсэн хэдий ч төсвийн тодорхой хүндрэлүүд, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж он дамжин нийлүүлэгджээ.

Хог тээврийн 25 автомашиныг дүүргийн удирдлагуудад өнөөдөр хүлээлгэн өглөө. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт ес, Хан-Уул дүүрэгт гурав, Сонгинохайрхан дүүрэгт долоо, Налайх дүүрэгт хоёр, Сүхбаатар, Баянгол, Багануур, Багахангай дүүрэгт тус бүр нэг автомашин өгсөн юм.

Цаашид дүүрэг бүрд үе шаттайгаар хог тээврийн машин олгоно гэдгийг албаныхан энэ үеэр хэлж байлаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн 173 хороонд хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулахад хүндрэлтэй олон асуудал тулгарч байна. Тухайлбал, хог тээврийн тусгай зориулалтын машины хүрэлцээ, хангамж муу байна. 2012 онд нийслэлийн төсвөөс 163 машиныг нийслэл, дүүргийн хог тээврийн байгууллагад өгснөөс хойш 2020 он хүртэл парк шинэчлэл хийж чадаагүй. Үүнээс улбаатайгаар хогны тээвэрлэлтэд хүндрэл гарч, нийслэлийн гэр хороолол, орон сууц, зуслангийн чиглэлд үүссэн үүсмэл хогуудаа дор бүр нь авч чадахгүй байдал бий болсон. Гэхдээ бид зүгээр суугаагүй. Нийслэл, дүүргийн дарга нар, энэ чиглэлийн байгууллагууд боломжоороо ажиллаж ирсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хот нийтийн урсгал зардлын хэмнэлтээс, мөн хувийн хэвшлийн хог тээврийн байгууллагуудыг оролцуулж, зардлыг нь гаргаж, хүндрэлтэй байгаа дүүргүүдийнхээ хогийг шуурхай тээвэрлэх арга хэмжээ авсан. Ковидтой холбоотойгоор зуслангийн бүсэд их айл бууснаар хогны хэмжээ нэмэгдсэн тул манайхаас 200 сая гаруй төгрөгийн эх үүсвэр олж, зуслангийн бүсэд гурван хувийн хэвшлийн есөн хог тээврийн машин гаргаж, хог ачих давтамжийг нэмэгдүүлсэн” гэв.

Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Хог хаягдлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэл хийж байгаагийн эхлэл нь өнөөдрийн энэ арга хэмжээ. Цаашид жил бүр хог тээврийн автомашинд парк шинэчлэл хийхээр төлөвлөж байна” гэсэн юм.

Энэ үеэр тохижилт, үйлчилгээний компанийн жолооч нар автомашин хүрэлцээгүй байсан тухайгаа ярьж, шинэ машинтай болж байгаадаа баяртай байгаагаа хэлж байлаа.

Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ түвшинд гаргах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулан, нийслэлийн иргэдийн ая тухтай, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна. Цаашид хог тээврийн автомашины парк шинэчлэлийг жил бүр нэмэгдүүлж, 2024 он гэхэд дүүргүүдийн хог тээврийн автомашины парк шинэчлэлийг бүрэн хийх зорилттой ажиллаж байгаагаа албаныхан хэлж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сюртүктэй гахай 20 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 23 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 28 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 46 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 53 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 55 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 55 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 58 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 1 цаг 3 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 1 цаг 12 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 1 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 24 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 23 цаг 11 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top