x

Анцгар Маэйр: Монгол цэргүүдийн мэргэжлийн ур чадвар, сахилга батыг бахархан хүндэтгэж байна

Шийдвэртэй дэмжлэг ажиллагааны Хойд бүсийн командлагч, Бригадын генерал Анцгар Маэйрээс захидал иржээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.


Эрхэм дэслэгч генерал аа,

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн цэргийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа дуусгавар болох цаг хугацаа дөхсөн энэ үед Афганистан Улсын хойд бүсэд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэсэнд туйлын их талархаж байгаагаа танд мэдэгдэж буйг минь хүлээн авна уу.

Миний бие Афганистан дахь “Сургах-зөвлөх-туслах командлал буюу TAAC“-ыг 2020 оны Наймдугаар сараас хойш удирдаж байна. Уг командлалыг удирдсан цагаас хойш Монгол цэргүүдийг бодитоор нь, дэргэдээс нь харах боломж олдсон бөгөөд танай цэргүүдийн мэргэжлийн ур чадвар, сахилга батыг бахархан хүндэтгэж байна.

Танай цэргийн алба хаагчид Мармал баазын фронтын шугамд ажиллаж, үндсэн шалган нэвтрүүлэх хаалгыг хамгаалах үүрэг хүлээн, хариуцлагыг бүрэн ухамсарлан алба хааж байсан. Таны цэргүүд манай командлалын бие бүрэлдэхүүн дундаас үнэхээр мэргэжлийн ур чадвар, байлдааны бэлэн байдлыг хангах болон тухайн оногдсон үүрэг даалгаврыг чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг байдлаараа хамгийн шилдэг нь байж, өндөр жишиг тогтоож чадсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид өөрийн улсын болон Зэвсэгт хүчнийхээ үлгэр жишээ төлөөлөл болж чадсан.

Афганистаны Хойд хэсэгт бидний үүрэг гүйцэтгэлтийн нэгэн чухал хэсэг байж чадсан таны болон таны цэргүүдийг хичээл зүтгэл, оролцоог бид өндрөөр үнэлж байна.

Цаашид манай хоёр улсын Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагаа нь ажиллагааны газар оронд хамтран үүрэг гүйцэтгэж байсантай адил хэмжээнд маш ойр дотно, үнэ цэнэтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Таныг хүндэтгэсэн,

Командлагч, Бригадын генерал Анцгар Маэйр

Эх сурвалж: ЗХЖШ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сюртүктэй гахай 20 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 23 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 28 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 46 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 53 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 55 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 55 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 57 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 1 цаг 3 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 1 цаг 12 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 1 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 24 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 23 цаг 11 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top