x

С.Амарсайхан: Төрийн хяналт, шалгалтыг шинэ түвшинд гаргахад хууль эрхзүйн шинэчлэл чухал

Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, нөөц хангамж болоод хүнсний аюулгүй байдал, барилгын материалын чанар, стандартыг хангуулах, барилга байгууламжийн паспортжуулалт болон Мэргэжлийн хяналтын байгууллагад нэвтрүүлж буй дижитал шилжилтийн явц зэрэг асуудлаар Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-т ажиллаж, тулгамдсан асуудлаар мэдээлэл солилцон, гарц шийдлийг хэлэлцлээ.

Барилгын материалын чанар, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Мэргэжлийн хяналтын eрөнхий газар, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран хяналт шалгалт хийхэд 2021 онд БНХАУ-аас импортоор оруулж ирэн худалдаж байсан арматур төмөр жин тонндоо хүрэхгүй, стандартын шаардлага хангахгүй байжээ. Иймд 759,5 тн арматурыг зах зээлээс эргүүлэн татаж, барилгын даацын бүтээцэд хэрэглэхийг хориглож хашаа, замын ажилд хэрэглэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн БНХАУ-аас импортлосон цементийн хадгалалтын горим алдагдаж чанарын шаардлага хангахгүй болсон тул 914,7 тн цемент болон сав баглаа боодлын битүүмж алдагдаж хатсан 24,9 тн будаг, чанар стандартын шаардлага хангахгүй 172,3 мянган ширхэг тоосгыг зах зээлээс эргүүлэн татаж устгажээ.

Хүнсний аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 2021 оны эхний 6 сарын байдлаар хэрэглэх болон хадгалах хугацаа дууссан, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй 1925, хаяг шошгын зөрчилтэй 486 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлээс татаж устгалд оруулсан байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шадар сайдад уламжиллаа. Ялангуяа барилгын материалын чанар стандартыг хангуулах тал дээр лабораториудын хүрэлцээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспортлогч, импортлогч талуудын чиг үүргийг тодорхой тусгасан, чанар стандартын асуудлаарх хууль эрх зүйн орчинг сайжруулах нь нэн түрүүнд шаардлагатай байгааг салбарынхан хэлж байлаа. Хууль эрх зүйн орчны шинэчлэл нь мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд ихээхэн чухал байгаа бөгөөд Төрийн хяналт, шалгалтыг орчин үеийн эрэлт хэрэгцээ, шаардлагад тулгуурлан шинэ түвшинд гаргах, цахим шилжилтийн бодлогыг бодитой хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх тул энэ чиглэлээр Засгийн газар, УИХ-ын түвшинд асуудлыг тавьж шийдүүлэхэд онцгойлон анхаарахаа Шадар сайд энэ үеэр мэдэгдлээ.

Тэрбээр хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний худалдаа эргэлтийг хөнгөвчлөх зорилготой АХБ-ны төслийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг боомт, Дархан-Уул аймгийн МХГ-ын лабораторийн барилга, Алтанбулаг боомтод хилийн хорио цээрийн байгууламжийг 2022 онд багтаан ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм.

Мөн Цар тахлын амаргүй цаг үед мэргэжлийн хяналтын байгууллага хувийн хэвшлийнхэн, иргэд, аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжиж, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх чиглэлд зөвлөн тусалж ажиллах шаардлагатай байгааг мөн үүрэг даалгавартаа онцолсон юм гэж Шадар сайын ажлын албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сюртүктэй гахай 30 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 33 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 38 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 56 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 1 цаг 3 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 5 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 1 цаг 5 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 1 цаг 8 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 1 цаг 13 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 1 цаг 22 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 1 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 34 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 22 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 23 цаг 21 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top