x

М.Уранцэцэг: Гурав дахь олимпоосоо анхны медалиа авлаа, маш их баярлалаа

"Бүдокан" ордонд эхэлсэн "Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 килограммын жинд өрсөлдөн манай тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагаллаа.

Барилдааны дараа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх медалийн салхийг хагалсан тамирчинтай утсаар ярьж, баяр хүргэжээ. Ерөнхийлөгч “Алтын дайтай хүрэл медаль хүртсэнд халуун баяр хүргэе” гэсэн байна.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа “Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо”-ны даргын үүрэг хүлээж, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын нийгмийн баталгааг хангах, цалин урамшууллыг шинэчлэх, үе шаттай нэмэгдүүлэх зорилт тавьж ажилласны үр дүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд тамирчдын дундаж цалингийн хэмжээг 75 хувиар нэмэгдүүлсэн юм.

Түүнчлэн Үндэсний шигшээ багийн төсвийг үе шаттай өсгөж, олимпод бэлтгэж буй тамирчдын гадаад, дотоодын бэлтгэл сургуулилтын төсөв санхүү, орчин нөхцөлд тогтмол анхаарч, дэмжлэг үзүүлж байсны үр дүнд Монголын тамирчид энэ удаагийн олимпод итгэл дүүрэн оролцож байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Монголын баг тамирчдаас Токио-2020 олимпийн анхны медалийг авчирсан М.Уранцэцэг тэмцээний дараа тэнд ажиллаж буй хэвлэлийн багийнханд ярилцлага өгчээ. Тэр "Маш их баяртай байна. Медаль авахад миний баг, хамт олон маш их тусалсан. Гурав дахь олимпдоо оролцож анхны медалиа авлаа. Аав ээждээ, хамаатан садан, Хүч спорт хороо, тусалж дэмждэг бүх хүмүүстээ талархлаа илэрхийлж байна. Энэ медалийг авахын төлөө 16 жил хичээллэсэн. Маш их баяртай байна, Баярлалаа" гэсэн байна. 

Энэ жил 31 нас хүрсэн гавьяат тамирчин М.Уранцэцэг ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальтай. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сюртүктэй гахай 44 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 47 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 52 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 10 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 1 цаг 17 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 19 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 1 цаг 19 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 1 цаг 22 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 1 цаг 27 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 1 цаг 36 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 1 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 48 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 22 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 23 цаг 35 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top