x

“Токио-2020” олимпын наадмын нээлт өнөөдөр 19 цагт эхэлнэ

Зуны 32 дахь олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 19.00 цагт эхэлнэ.

Дэлхийн өнцөг булан бүрт суугаа сая сая хүн цэнхэр дэлгэцийнхээ өмнө "Токио-2020"-ийн нээлтийг хүлээн сууна. Олимпын наадмын нээлт гэдэг бол зохион байгуулагч орон өөрсдийнхөө түүх соёлыг дэлхийн дахинд сурталчлах, баг тамирчдаараа гангарах, улс үндэстнүүдийн төлөөллийг нэгэн дээвэр дор цуглуулах гайхалтай боломж байдаг билээ.

Өнгөрөгч 2008 оны Бээжингийн олимпийн наадмын нээлтийг Хятадын алдарт кино найруулагч Чжан Имоу найруулж, дөрвөн цагийн үзүүлбэрт, 15 мянган уран бүтээлч оролцож, 100 сая ам.доллараар бүтэж байсан түүхтэй. Үүний дараа 2012 онд Академийн шагналт найруулагч Данни Бойл Лондонгийн олимпыг найруулж, Дэвид Бекхем, Английн алдарт хоёр давхар улаан автобусыг бүтээлдээ тусгаснаас гадна Хатан хаан II Элизабет хүртэл Жэймс Бондтой хамт нисдэг тэрэгнээс үсэрч байв. Тэгвэл 2016 оны олимпийн наадам харьцангуй Бразил улсын ёс, зан заншлыг харуулж, уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгаалал чиглэлээр нээлтээ хийсэн.

Харин одоо Токио дэлхийн дахинд шоугаа толилуулах цаг ирлээ. Өмнөх шиг цэнгэлдэх дүүрэн үзэгч байхгүй учир тамирчид хоосон талбайд жагсч, уран бүтээлчид хоосон газар тоглолтоо хийнэ.

"Токио-2020" зохион байгуулах хорооны ёслолын ажиллагааны гүйцэтгэх продюсер Такаюки Хиоки ярихдаа “Олимпийн наадам хойшилсон учир бид нээлтийн үйл ажиллагаагаа хялбарчлах болсон нь хамгийн хэцүү хэсэг нь байлаа. Бид ч үзэгчдэд хүргэх гэсэн санаагаа эрс шинэчлэх шаардлагатай болсон. Бараг таван жил төлөвлөсөн зүйлээ дахин шинэчлэх хэрэгтэй болсон л доо. Энэ л хамгийн том сорилт байлаа” гэжээ.

Цар тахлын улмаас Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд зөвхөн сонгогдсон албан тушаалтнууд, эрхмүүд оролцох юм.

Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Хидэмаса Накамүрагийн хэлснээр 950 гаруй тусгай зочид өнөөдрийн үйл ажиллагаанд оролцох аж. Тэдний 800 нь гадны зочид бол 150 нь Япончууд байх гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ удаагийн олимпын нээлтэд Японы уран бүтээлчид болох Сэйгэн Токүзава, Марихико Хара, Маяасүки Кагэй болон комедигийн хослол Хиро-Пон нар оролцох ажээ.

Японы эзэн хаан Нарүхито гэр бүлээ төлөөлөн ганцаараа олимпын нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм байна. 

Монгол Улсаас энэ долоо хоногт 72 хүний бүрэлдэхүүнтэй хоёрдугаар ээлжийн баг тамирчид Токиог зорьсон. Үүний 33 нь тамирчид болон дасгалжуулагчид байсан юм. Харин нэгдүгээр ээлжинд бокс болон 3х3 сагсан бөмбөгийн тамирчид явсан билээ.

Наадмын нээлтэд Монголын тугыг жүдоч, МУГТ Ө.Дүүрэнбаяр болон 3х3 сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан нар барина.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сюртүктэй гахай 41 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 44 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 49 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 7 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 1 цаг 14 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 16 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 1 цаг 16 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 1 цаг 19 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 1 цаг 24 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 1 цаг 33 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 1 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 45 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 22 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 23 цаг 32 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top