x

Д.Сумъяабазар: Архивын хадгалалт, хамгаалалтад онцгой анхаарна

Хотын дарга Д.Сумъяабазар энэ сарын 9-ны өдөр Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус байгууллага нь 94 жилийн түүхтэй бөгөөд Монголын түүхийн баримтуудыг хадгалах, олон нийтэд хүргэх, судалгааны эргэлтэд оруулах үндсэн чиг үүрэгтэй.

Архивын ерөнхий газрын удирдлагууд энэ үеэр Хотын даргад хоёр зүйлийг уламжилсан. Тодруулбал, Буянт-Ухаагийн тойргоос хурдны зам хүртэлх буюу архивчдын гудамжны асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм. Мөн Нийслэлийн архивын газрын барилга баригдаж байгаа бөгөөд ирэх жил ашиглалтад орно. Барилгын төсөв зогссон тул үүнийг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хот төдийгүй улс орны хувьд архивын хадгалалт, хамгаалалт гэдэг туйлын чухал. Архивын баримт гэдэг бол бидний үнэт зүйл, өв соёл. Бид хаана амьдарч байсан, хаашаа явж байсан, цаашид хаашаа явах, бид хэн байсан бэ гэдгийг тодорхойлох хамгийн чухал зүйл бол архив. Нийслэл Улаанбаатар хотын удирдлагын зүгээс архивын барилгыг стандартын дагуу барьж байгуулахад анхаарна.

Түүхээ үнэн зөвөөр нь хадгалах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх үүргийг Архивын ерөнхий газар хүлээж байгаа. Тиймээс үе үеийн архивч нартаа талархал илэрхийлье. Архивын хадгалалт, хамгаалалтад Нийслэлийн Засаг даргын хувьд онцгой анхаарч, хөрөнгө, санхүү болон бусад зүйл дээр дэмжиж ажиллана” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сюртүктэй гахай 52 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 54 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 цаг 0 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 1 цаг 17 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 1 цаг 24 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 1 цаг 26 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 1 цаг 26 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 1 цаг 29 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 1 цаг 34 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 1 цаг 43 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 1 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 56 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 22 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 23 цаг 42 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top