x

Сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэг зарлалаа

Эрдэмтдийн залгамж хойч үе болсон залуу доктор судлаачдын бие даан судалгааны ажил гүйцэтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэг” олгох уралдаан зарлаж байна. 

Тэтгэлэг горилогч нь дэвшүүлж буй төслөө  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 222 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу боловсруулан, материалаа бүрдүүлж  ирүүлнэ.

Материалд ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн жагсаалт, иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргасан байна.

Төслийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 501 тоот өрөөнд хүлээн авна.

Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам: 

Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторт Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит  инновацийн тэтгэлэг/ цаашид " тэтгэлэг " гэх/ олгох үндсэн зарчмыг тогтоох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг  энэхүү журмаар зохицуулна.

1.2. Тэтгэлгийг эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохион  бүтээх  ажлаараа инновацид чиглэсэн төсөл /цаашид төсөл гэх/ бичиж шалгарсан  45 хүртэл насны 10 хүртэлх  докторт   олгоно. 

1.3. Төслөөс гарах үр дүнтэй уялдуулан тэтгэлгийн хэмжээ 10 сая хүртлэх төгрөг байна. 

1.4. Тэтгэлгийг  судалгааныхаа ажлын үр дүнг инноваци болгоход зориулан ашиглана.

Хоёр. Төсөл сонгон шалгаруулах 

2.1.Тэтгэлэг горилогч дэвшүүлж буй төслөө  2 хувь үйлдэн эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн шийдвэрийн хамт тухайн оны 03 дугаар сарын 01-ний дотор Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. 

2.2.Төсөл нь дараах бүтэцтэй байна: 

  • Төслийн нэр;

  • Төслийн гүйцэтгэгчийн овог, нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг, цол;

  • Төслийн хугацаа (эхлэх, дуусах он, сар);

  • Төсөл гүйцэтгэх үндэслэл, шаардлага;

  • Төслийн эцсийн үр дүн;

  • Төслийн үр дүнгийн шинэлэг буюу дэвшилттэй тал;

  • Төслийн эдийн засаг, шинжлэх ухаан, нийгмийн ач холбогдол;

  • Төслийн үр дүнг шилжүүлэх, борлуулах, ашиглах боломж, төслийн өртгийг нөхөх урьдчилсан тооцоо, хугацаа (бусдад худалдах, лицензийн гэрээгээр ашиглуулах, төслийг санаачлагч өөртөө үлдээх гэх мэт);

  • Төслийн өртөг зардлын товчоолсон тооцоо, түүний задаргаа, холбогдох бусад материал;

 2.3.Төслийн сонгон шалгаруулалтыг Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан ажлын хэсэг  гүйцэтгэнэ.  Ажлын хэсэг  мэргэжлийн эрдэмтдийн төлөөллийг  оролцуулсан 10 хүртлэх хүний  бүрэлдэхүүнтэй байна.

2.4.    Тэтгэлгээр хэрэгжүүлэх төслийг дараах шалгуур үзүүлэлтийг баримтлан шалгаруулна:   

           2.4.1.Төсөл гүйцэтгэгчийн онол, арга зүйн чадвар эзэмшсэн байдал,

           2.4.2. Төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах, үр дүнг хэрэглээ болгох боломж,

           2.4.3. Төслөөр бий болох үр дүнгийн зах зээлд өрсөлдөх чадвар,

           2.4.4. Төслийн үр дүнг ашигласнаар гарах эдийн засгийн үр ашгийг тодорхойлсон байдал.

2.5.Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тэтгэлэг  олгох шийдвэрийг  Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.   

Гурав. Төслийг санхүүжүүлэх,  гэрээлэх

3.1.  Төслийн санхүүжилтийг  Шинжлэх ухаан, технологийн сан (цаашид Сан гэх)-хариуцна.   Санхүүжилтийн эх үүсвэр нь  улсын төсвийн болон Сангийн өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ.

3.2. Төсөл хэрэгжих хугацаа 2 жил байх бөгөөд эхний жилийн ажлын гүйцэтгэлийг  үндэслэн дараа жилийн санхүүжилтийг  олгоно.  

3.3. Төслийн гүйцэтгэгч тэтгэлгийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээг Сантай байгуулна. Гэрээнд санхүүжүүлэгч, гүйцэтгэгчийн хүлээх үүрэг, хариуцлагыг тусгана.  

3.4. Төслийн үр дүнд бий болсон оюуны өмчийн эзэмшилтийн асуудлыг "Патентийн тухай" болон "Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай" хуулиар зохицуулна.   

3.5. Гүйцэтгэгчийн хариуцлагыг өндөржүүлэх, төслийн үр дүнгийн түвшинг дээшлүүлэх, тогтоосон хугацаанд ажлыг дуусгах зорилгоор төслийн батлагдсан нийт төсөвт өртгийн 10 хувьтай тэнцэх хөрөнгийг төсөл хэрэгжүүлэх сүүлийн жилийн зардлаас Сан үлдээж, төслийн үр дүнг тайлагнасан тухай дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэгчид олгоно.

Дөрөв. Төслийн гүйцэтгэлд хяналт тавих, үр дүнг тайлагнах 

4.1.Төслийн хүрээнд гүйцэтгэж буй эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын гүйцэтгэл, санхүүжилтэд Сан хяналт тавьж ажиллана. 

4.2.Гүйцэтгэгч төсөл хэрэгжүүлэхээр байгуулсан гэрээний биелэлтийн  талаарх тайлангаа гэрээнд заасны  дагуу бичиж тогтоосон хугацаанд нь хүлээлгэн өгнө.                       

Холбоо барих утас: 263181    

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав 13 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 13 цаг 53 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно 14 цаг 18 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав 14 цаг 26 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 14 цаг 32 мин Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа 15 цаг 6 мин Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” 15 цаг 38 мин Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 19 цаг 0 мин Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна 19 цаг 13 мин Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн чийрэгжүүлэх өрөөг тохижуулжээ 19 цаг 22 мин "Эдийн засгийн форум" Төрийн ордонд эхэллээ 19 цаг 38 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 20 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 20 цаг 28 мин ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ Уржигдар 17 цаг 22 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо Уржигдар 17 цаг 11 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 17 цаг 06 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ Уржигдар 14 цаг 36 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо Уржигдар 14 цаг 29 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна Уржигдар 14 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ Уржигдар 14 цаг 14 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар...
Top