x

Монгол, Туркийн харилцаа жилээс жилд бэхжиж байна

АНКАРА. /Dailysabah/. Энэ оны 7 дугаар сарын 11-нд Монгол Улсын Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. 1911 онд Манж Чин улс нуран унасны дараа Монгол шашин төрийг хослуулсан, бие даасан улс болсон билээ.

Гэвч Оросын эзэнт гүрэн болон Хятад улс 1915 оны Хиагтын гэрээгээр Монголыг автономит статустай болгожээ.

1921 онд Дамдины Сүхбаатараар ахлуулсан Монголын эх орончид хувьсгал хийж, гадны эзлэн түрэмгийлэгчдээс улс орноо чөлөөлснөөр Монгол тусгаар тогтнолоо хоёр дахь удаагаа сэргээсэн юм.

Монгол Улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталж, хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглав. 1945 онд Ялтын гэрээг байгуулснаар хүчирхэг холбоотнууд нь Монголын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгчээ.

Үүний зэрэгцээ энэ жил Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиож байна.

Монголын баялаг

Газар нутгийн хувьд Зүүн Хойд Азид оршдог, парламентын засаглалтай Монгол Улс төв Азид ардчиллыг хөгжүүлсэн нь өдгөө тус бүс нутгийн “ардчиллын баян бүрд” гэж нэрлэгддэг. Уул уурхай, хөдөө аж ахуйн салбар эдийн засгийнх нь ихэнх хувийг эзэлдэг Монгол дэлхийн хамгийн их газрын баялагтай орнуудын нэг бөгөөд сүүлийн үед аялал жуулчлалын салбараа эдийн засгийн гуравдагч тулгуур болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.

Хүн амын тавны нэг хувийг эзэлдэг малчид 70 сая малтай, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн экспортолдог. Монголын бас нэгэн гол экспортын бараа нь өвлийн улиралд хамгийн тохиромжтой ноолууран бүтээгдэхүүн юм.

Монгол Улс дэлхийн боловсруулаагүй ноолуурын 60 орчим хувь, ноолууран бүтээгдэхүүний 10 хувийг нийлүүлдэг. Уул уурхайн гол түүхий эдэд нүүрс, зэс, алт, жонш зэрэг багтана.

Дэлхийн банкны мэдээллээр, Монгол Улс 2030 он гэхэд дунджаас дээгүүр орлоготой иргэд давамгайлсан нийгэмтэй, олон салбарт тогтвортой эдийн засгийн үр өгөөжтэй, дундаж орлоготой улс орнуудын эгнээнд нэгдэнэ.

Монгол Улс нь энх тайвныг эрхэмлэсэн, нээлттэй, эвсэлд үл нэгдэх, олон тулгуурт зарчимд суурилсан гадаад бодлогын үзэл баримтлалтай. Хөрш хоёр оронтойгоо найрсаг харилцааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт бол араас нь  гуравдагч хөршийн бодлого орно.

Турк Монголын харилцаа

Турк бол Монголын гуравдагч хөрш гэж тодорхойлсон таван орны нэг. Монгол Улс Туркээс бусад гуравдагч хөрш орнуудтайгаа стратегийн түншлэлийн харилцаатай. Гэхдээ манай хоёр улс удахгүй ийм харилцаатай болно гэдэгт итгэлтэй байна.

Бид улс төрийн бат бөх харилцаатай байдгаас гадна олон талт хамтын ажиллагаанд бие биедээ харилцан дэмжлэг үзүүлдэг нөхөрсөг уламжлалтай. Турк нь Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүний хувиар болон НАТО-гийн түншлэлийн хүрээнд Монгол Улстай нягт хамтран ажилладаг.

Монгол Улсын цэргийн 1000 гаруй албан хаагч НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд тогтмол оролцдог. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх маш их боломжууд байгаа учир талууд энэ чиглэлд ач холбогдол өгөн ажиллаж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд Монголын 2500 гаруй залуус Туркийн их дээд сургуулиудад суралцаж төгссөний тал орчим хувь нь Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан байна. Төгсөгчдийн 60 гаруй хувь нь одоо хувийн салбарт ажилладаг. Боловсролын салбар дахь энэхүү хөрөнгө оруулалтад Монголын тал талархалтай ханддаг. Эдгээр төгсөгчид өнөөдөр хоёр орныг холбох гүүр болж байгаа юм.

Монгол болон Турк нь түүхэн болон соёлын гүн харилцаатай ахан дүүс орнууд юм. Бидний харилцаа жилээс жилд бэхжиж байгаад баяртай байна. Мөн Монгол Улс тусгаар тогтносны 100 жилийн ойн баярт Турк найзууд нэгдэж байгаад туйлын баяртай байна гэж Монгол Улсаас Туркт суугаа Элчин сайд Р.Болд бичжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 13 цаг 27 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 13 цаг 29 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 13 цаг 30 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 13 цаг 31 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 13 цаг 32 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 13 цаг 34 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 13 цаг 35 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 13 цаг 39 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 13 цаг 46 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 13 цаг 56 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 13 цаг 58 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 14 цаг 39 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 14 цаг 41 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 15 цаг 55 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 15 цаг 57 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 15 цаг 58 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 15 цаг 58 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 16 цаг 5 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 16 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 16 цаг 8 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top