x

Дэлхийн медиа аваргууд "охид, эмэгтэйчүүд"-ийг цахимаар хамгаалж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ

Фэйсбүүк, Твиттер, ТикТок, YouTube нь платформ дээрээ эмэгтэйчүүдэд тулгардаг дарамтыг таслан зогсоох анхны хамтарсан амлалтаа хийсэн гэж World Wide Web Сангаас мэдээлэв.

Нийгмийн сүлжээний аваргууд Долдугаар сарын 1-ний өдөр хэрэглэгчид өөрсдийн бичлэгүүдтэй харьцаж буй хүмүүсийн хяналтыг илүү нарийвчлалтай болгож, тайлангийн явцыг сайжруулж өгөхөөр амалжээ.

Энэхүү амлалтууд нь World Wide Web Сангаас 212 идэвхтэн, эрдэмтэн судлаачид, улс төрчид, сэтгүүлчид, иргэний нийгмийн удирдагчдын гарын үсэг бүхий дөрвөн компанийн гүйцэтгэх захирлуудад нээлттэй захидал бичсэн сурталчилгааны кампанит ажлын төгсгөл хэсэг юм. 

Дэлхийн дөрвөн том технологийн платформ Вэб сантай хамтран онлайн хүчирхийлэлтэй тэмцэх, тэдний платформ дээр эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр зоригтой багц үүрэг амлалтыг баталж, компаниуд эдгээр асуудлыг шийдвэрлэх арга замуудын талаар салбар дундын хамтын ажиллагаа албан ёсны хэлэлцээр анх удаа болж байгааг тэмдэглэжээ.

Эдгээр компани тус бүр өмнө нь тус тусдаа ижил төстэй үүрэг амлалт авч байсан аж. Тодруулбал, Фэйсбүүк нь 2017 онд хэрэглэгчдийн хүсээгүй найз нөхдийн хүсэлт, мессежээс зайлсхийх зорилгоор боловсруулсан дарамт шахалтын эсрэг арга хэрэгслийг олон нийтэд танилцуулж байсан. Тэр жил Твиттер эмэгтэйчүүдийг онлайнаар аюулгүй байлгах үүднээс тайлагнах хэрэгслүүдээ бэхжүүлж, зөвшилцөлгүй нүцгэлэх дүрмээ чангатгасан юм. Харин YouTube 2019 онд танхайрлын эсрэг хуулийг чангатгахаа амласан бөгөөд TikTok нь хэрэглэгчдэд өнгөрсөн жил тэдний видеон дээрх сэтгэгдлийг мэдээлэх, хориглох, устгах эрх мэдлийг нэмэгдүүлжээ.

Гэхдээ эдгээр арга хэмжээ нь тус болсон байж магадгүй ч онлайн хүчирхийллийг дорвитой бууруулсан нь тодорхойгүй байна. Судлаачдын үзэж байгаагаар дарамт шахалт нь эмэгтэйчүүд, өнгөт арьстнууд болон гадуурхагдсан бусад бүлгүүдийн хувьд хамаагүй муу хэвээр байна.

Өнгөрсөн жил "The Economist" сэтгүүлд явуулсан судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн гуравны нэгээс илүү хувь нь цахим ертөнцөд хүчирхийлэлд өртсөн гэж мэдээлсэн байна. Хар арьст эмэгтэйчүүд цагаан арьст эмэгтэйчүүдээс хавчлагад өртөх магадлал 84 хувиар илүү байсан гэж Эмнести Интернэшнл байгууллагаас 778 сэтгүүлч, улс төрчийн хүлээн авсан жиргээнд хийсэн тоймд дурджээ.

Б.Бүжлхамаа

www.qz.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 13 цаг 29 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 13 цаг 31 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 13 цаг 32 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 13 цаг 33 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 13 цаг 35 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 13 цаг 37 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 13 цаг 38 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 13 цаг 41 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 13 цаг 48 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 13 цаг 58 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 14 цаг 0 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 14 цаг 41 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 14 цаг 43 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 15 цаг 57 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 15 цаг 59 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 16 цаг 0 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 16 цаг 1 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 16 цаг 8 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 16 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top