x

Туул голын эрэг дагуу олгосон 19 ААН-ийн газар ашиглах, эзэмших эрхийг хүчингүй болголоо

Хотын дарга Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хан хиллс” хотхоноос баруун тийш Туул голын эрэг дагуу газар авч, барилга барих нэрээр Туул голын бургасанд аюул учруулж байгаатай холбоотойгоор өнгөрсөн тавдугаар сард газар дээр нь очиж ажилласан билээ.

Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 аж ахуйн нэгжид газар олгосон байдаг. Үүнээс 19 газар эзэмшигч нь барилгын ажлаа эхлүүлээгүй, зарим компани шөнийн цагаар их хэмжээний хайрга, дайргыг бургаснууд дээр асгаж, гэмтээж байсан юм. Иймээс Хотын даргын захирамжаар Туул голын эрэг дагуу амины болон орон сууц зэрэг зориулалтаар газар эзэмшиж байсан 19 аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болголоо. 

Тус аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байсан газар нь

  1. НИТХ-ын 2016 оны 50 дугаар тогтоол /Усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүс”, “Ундны усны эх үүсвэрийн хориглолт болон хязгаарлалт”-ын бүсэд орсон/

  2. БОАЖЯ болон БХБЯ-ны сайдын хамтарсан 2018 оны А/0201 дүгээр тушаал /УБ хотын  ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалт”-ын бүсэд орсон/   

  3. БОНХАЖЯ-ны сайд, БХБЯ-ны сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал /Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг зөрчсөн/

  4. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага хэрэгжүүлэх ажиллагааны төлөвлөгөө, Авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсан авто замын трасст өртсөн учраас газар эзэмших эрхийг хүчингүй болгож байна.

Хүчингүй болсон байршилд Хан-Уул дүүрэг 17 дүгээр хороо Зайсангийн гүүрнээс “Хан хиллс” хотхон хүртэл автомашины 10.5 метрийн өргөнтэй, хоёр эгнээ бүхий урсгалтай, хоёр талаараа 1.5 м өргөн дугуйн замтай, явган хүний зорчих хэсэгтэй нэг км хатуу хучилттай зам тавигдана. Мөн Зайсангийн гүүрнээс Их монгол улсын гудамж буюу Маршлын гүүр хүртэл Туул голын далан дагасан 2.5 м өргөнтэй, 2.3 км урт дугуйн зам тавихаар төлөвлөж, газар чөлөөлөлтийн бэлтгэл ажил хийж байна. Тус байршилд авто болон дугуйн замтай болсноор авто замын ачаалал багасах, дугуйтай зорчигчид зам тээврийн осолд өртөхгүй байх нөхцөл бүрдэх юм.

Газар олголтын тухайд анх 2008 онд Нийслэлийн Засаг даргын 449 дүгээр захирамжаар  “Стандарт групп” ХХК-д амины орон сууцны хотхоны зориулалтаар таван жилийн хугацаатай 273.000 ам метр талбайг эзэмшүүлснээр тус асуудлын эхлэл тавигджээ. 2010 онд  Нийслэлийн Засаг даргын  204 дүгээр захирамжаар  “Стандарт групп” ХХК-ийн эзэмшлийн газрыг дөрөв хувааж, нэр шилжүүлсэн бөгөөд 2017-2019 онуудад 18 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших эрхтэй болжээ. 

Цаашид усан сан болон ойн сангийн бүсэд газар эзэмшиж буй иргэн хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг үе шаттайгаар цуцална. Одоогийн байдлаар  усан сан болон ойн сангийн  газрын асуудлыг шийдвэрлэх хоёр Ажлын хэсэг байгуулагдан, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ойн сан бүхий газрын газар ашиглалт, бүртгэлд хяналт, шалгалт хийн, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулан ажиллаж байна.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо саяхан Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 2 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 6 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 10 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 13 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 16 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 18 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 1 цаг 6 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 58 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 2 цаг 1 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 2 цаг 6 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 2 цаг 24 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 2 цаг 31 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 33 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 2 цаг 33 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 2 цаг 36 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 2 цаг 41 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 50 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 3 цаг 2 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top