x

Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжыг устгасан үйлдэлд хариуцлага тооцно

Баянгол дүүргийн 1, 3, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын төв буудлын арын зам дагуух газрыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны тогтоолоор “Улаанбаатар хотод эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын жагсаалт”-д оруулсан байдаг. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/585 дугаар захирамжаар тус 3.6 га газрыг “Улаанбаатар Төмөр зам" ХНН-д олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар түр хугацаагаар эзэмшүүлсэн.

Тус Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хөрөнгө оруулалтаар 2019-2021 онд үе шаттайгаар хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөн, тохижилтын ажлыг эхлүүлсэн юм. Энэ хүрээнд 1.4 га талбайд 880 метр төмөр хашаа барьж, 500 шоо метр шороон хөрсжүүлэлт хийж, гэрэлтүүлгийн гурван цамхаг байгуулж, төмөр хөшөө барьж, 400 метр явган зам тавьж, 2000 метр усалгааны систем хийж, 78 гацуур, 168 нарс, 8380 бут, сөөг тарьж, тохижуулжээ.

Харин 2021 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 245 сая төгрөг, Баянгол дүүргийн ЗДТГ-ын 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн саадны ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийхээр төлөвлөж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумъяабазар болон Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд тус дүүрэгт өнгөрсөн долоо хоногт ажилласан. Энэ үеэр Ерөнхий сайд тус цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг хамгаалан, бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтаан хийж, дуусгах үүргийг Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудад өгсөн юм. Гэтэл ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлж буй “Тэргүүн чансаа” ХХК цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг сүйтгэж, зөвшөөрөлгүйгээр авто зогсоол байгуулж байсныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Баянгол дүүргийн ЗДТГ, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран зогсоож, Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэхээр боллоо.

Хотын дарга Д.Сумъяабазар сүйтгэгдсэн ногоон байгууламжид үнэлгээ хийж, хохирлыг барагдуулах чиглэлээр компаниудад хариуцлага тооцож, шаардлага хүргүүлэх үүрэг өгсөн. Мөн ногоон байгууламжийг устгаж буй үйлдэл бүрд хариуцлага хүлээлгэхээ илэрхийлсэн юм. Энэ дагуу сүйтгэгдсэн ногоон байгууламжийн тоо хэмжээ, үнэлгээг холбогдох байгууллагууд гаргаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 1 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 3 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 7 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 11 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 14 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 17 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 19 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 1 цаг 7 мин Завсрын сюртүктэй гахай 1 цаг 59 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 2 цаг 2 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 2 цаг 7 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 2 цаг 25 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 2 цаг 32 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 34 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 2 цаг 34 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 2 цаг 37 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 2 цаг 42 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 2 цаг 51 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 2 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 3 цаг 3 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top