Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 28 цэгт 46 багийн 265 эмч, ажилтан ажиллаж, 2130 иргэнийг дархлаажуулна.
Энэ сарын 12-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 293, II тунд 2122, нийт 2415 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.8 хувь буюу 961.087 нь I тунд, 87.6 хувь буюу 835.739 нь II тунд хамрагдаад байгаа аж.
Дашрамд, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад халдвар авсан иргэд байгаа тул иргэн та халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.