Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 2, суурин 33 цэгт дархлаажуулалтын 72 багийн 368 эмч, ажилтан ажиллаж, 4560 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Дашрамд, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад халдвар авсан иргэд байгаа тул иргэн та халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.