x

Орхон аймгийн залуучууд бага чуулганаа хийлээ

Орхон аймгийн Залуучуудын холбооныхон энэ сарын 6-нд бага чуулганаа хийсэн байна. Орхон аймаг бидний нэрлэж заншсанаар Эрдэнэт хот залуучуудын хот гэдгээрээ алдартай, нийт 104,5 мянга гаруй хүн амын 60 орчим хувь нь залуучууд байдаг. Эрдэнэт хотын анхны шавыг өнөөгийн Монголын Залуучуудын Холбооны суурь буюу МХЗЭ-ийн илгээлтийн эзэд барьж байгуулсан. Тэр ч утгаараа тус аймгийн залууучуудын байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. МЗХ-ны удирдлага шинэчлэгдсэнээс хойш аймаг орон нутаг дахь, бага чуулганы салхийг Орхончууд хагалж, амжилттай зохион байгууллаа. Энэ талаар Орхон аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ч.Баярмагнайгаас тодрууллаа.

-Та бүхнийг анхдугаар чуулганаа хийсэнд баяр хүргэе. Чуулганаас ямар үр дүнд хүрэв? Гол хэлэлцсэн асуудал?

-Манай аймгийн Залуучуудын холбоо удирдлага шинэчлэгдсэнээс хойш анхны бага чуулганаа хийлээ. Та бүхэн мэдэж байгаа байх, цар тахлын нөхцөл байдлаас болж, аймгуудын хувьд одоо л бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлээ баталгаажуулж байна. Манай Орхон аймгуудаас хамгийн анхны бага чуулганаа хийж байгаа болов уу. Чуулган амжилттай болж, тэргүүн болон, дэд тэргүүн, тэргүүлэгчдээ баталгаажууллаа. Ингээд манай холбоо тэргүүнээр миний бие, дэд тэргүүнээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Майцэцэг, Г.Ганзориг нар болон нийт 17 тэргүүлэгчтэй, Ерөнхий нарийн бичгийн даргаар Чинзориг нар ажиллаж байна.

-Энэ жил Монголд залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож буй. Мэдээж энэ хүрээнд олон ажил хийхээр төлөвлөөд байгаа байх?

-Тийм ээ. Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой гэдэг бол үнэхээр бахархам түүхэн ой. Тэр ч утгаараа төв холбооны зүгээс ч бидний зүгээс ч олон ажил хийхээр төлөвлөөд байгаа. Эрдэнэт бол залуучуудын хот. Тэр ч утгаараа залуучууд бид сэтгэл, зүрхээрээ нэгдэж, нийгмээ манлайлан ажиллахаар урам зоригтой байгаа. Одоогийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн Залуучуудын холбоотой хамтраад баярын арга хэмжээгээ хийхээр ярилцаж байна. Мэдээж МХЗ-ныхоо үйл ажиллагаанд идэвхтэй хамтран ажиллана.

Энэ жилийн хувьд ирэх есдүгээр сараас Хүүхэд, залуучуудын боловсролын чиглэлээр томоохон ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Хүүхдүүдэд нийгмийн сэтгэл зүй болон нөхөн үржихүйн боловсрол олгох томоохон ажлууд хийнэ. Мөн биднийг маш их дэмжин ажиллаж байгаа, аймаг орон нутгийн удирдлагууддаа дахин талархлаа илэрхийлье. Ялангуяа Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал нартаа маш их баярладаг. Тэд маань өмнө өөрсдөө мөн Залуучуудын байгууллагад ажиллаж байсан учир бидний ажилд их элгэмсгээр хандаж тусладаг.

Өнгөрсөн хугацаанд залуучуудын дунд бас тодорхой ажлууд хийж, ахмадаа хүндлэн асрах, ахмад залуу үеийн эргэх холбоогоо сайжруулахаар 240 гаруй ахмадыг сувилалд амраасан. Энэ дашрамд бидний ажлыг дэмжиж, тусласан “Мөнхийн үйлс” сувилахуй ухааны эмнэлгийн үүсгэн байгуулагч, гавьяат эмч Батсайханд болон хамт олонд нь баярласан, талархсанаа илэрхийлмээр байна. Мөн нийт ахмадууддаа эрүүл энх урт удаан наслаарай гэж ерөөе. Мэдээж хэрэг Монгол Улсын хөгжлийн хүч болсон залуучууддаа эв сэтгэлээр нэгдэн ихийг бүтээж, хамтдаа хөгжицгөөе гэж уриалмаар байна.

-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. Залуучуудын байгууллага үүсч хөгжсөн 100 жилийн ойн жилдээ амжилт бүтээл дуурэн байх болтугай.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 25 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 27 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 29 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 30 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 35 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 38 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 41 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 45 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 47 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 1 цаг 34 мин Завсрын сюртүктэй гахай 2 цаг 27 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 2 цаг 29 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 2 цаг 35 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 2 цаг 52 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 2 цаг 59 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 3 цаг 1 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 3 цаг 1 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 3 цаг 4 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 3 цаг 9 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 3 цаг 18 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top