x

Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг хоёр дахь жилдээ дэмжин ажиллана

Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн дэмжиж, албан ёсны хамтрагчаар ажиллах санамж бичгийг байгууллаа.

Арга хэмжээнд төслийг санаачлагч “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд нар оролцон хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар Голомт банкны Алтантүлхүүр сан тус төсөлд санхүүгийн болон шаардлагатай бүхий л зүйлсээр дэмжин ажиллахаар боллоо.

Төрөлхийн зүрхний гажигтай хүүхэд багачуудыг эх орондоо оношлон мэс засал хийж, бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэх зорилготой “Зүрх мартахгүй” төслийг “Улаанбаатар Сонгдо” эмнэлгээс өнгөрсөн оны тавдугаар сард санаачлан хэрэгжүүлж эхэлснээр нийт 170 бяцхан хүүхдэд зүрхний мэс засал хийж, амьдрал бэлэглээд байна. Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн жил тус төсөлд 120 сая төгрөг хандивлан 12 хүүхдийн хагалгааны зардлыг бүрэн хариуцсан бөгөөд энэ жилийн хувьд мөн 120 сая төгрөг хандивлан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлсэн юм.

“Зүрх мартахгүй” төслийн багийнхан үйл ажиллагаагаа улам өргөжин тэлж, улирал бүр алслагдсан аймаг сумдад очиж үнэ төлбөргүй үзлэг хийх, мөн 2027 он гэхэд нийт 1,000 хүүхдэд зүрхний мэс засал хийх зорилт тавин ажиллаж байна. Санамж бичиг байгуулах үеэр Голомт банк бусад төрийн болон хувийн хэвшлийн бүхий л аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан “Зүрх мартахгүй” төсөлд нэгдэж, бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэхийг уриаллаа.

Бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэе!

iСанал болгох
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 26 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 28 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 29 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 31 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 35 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 39 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 42 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 45 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 47 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 1 цаг 35 мин Завсрын сюртүктэй гахай 2 цаг 27 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 2 цаг 30 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 2 цаг 35 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 2 цаг 53 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 3 цаг 0 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 3 цаг 2 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 3 цаг 2 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 3 цаг 4 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 3 цаг 10 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 3 цаг 19 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top