Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн шинжилгээний цэгийн байршил өөрчлөгдсөн. Дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байна.
Үүнд:
-
Баянгол дүүрэг - 96 дугаар цэцэрлэг
-
Сүхбаатар дүүрэг - 143 дугаар цэцэрлэг
-
Чингэлтэй дүүрэг - 74 дүгээр цэцэрлэг
-
Баянзүрх дүүрэг - Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол /Хуучнаар “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай/
-
Сонгинохайрхан дүүрэг - 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
-
Хан-Уул дүүрэг - Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай