x

Зам тээврийн ослын улмаас зургаан хүн амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 630 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, зам тээврийн ослын улмаас нийслэлд 16, орон нутагт 11 хүн гэмтэж, орон нутагт 5, Налайх дүүрэгт 1 хүний амь хохирсон байна.

Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-9

  • Мопед автомашинтай мөргөлдөх хэлбэрээр жолооч-1

  • Унадаг дугуй автомашинд автомашинд мөргүүлж-2

  • Мотоцикл автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-2

  • Гэрлийн шон мөргөх хэлбэрээр зорчигч-1

  • Автомашин онхолдох хэлбэрээр жолооч-1 тус тус гэмтсэн.

Орон нутагт:

  • Мотоцикл онхолдох хэлбэрээр зорчигч-2, жолооч-1

  • Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-1, жолооч-1

  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-6 тус тус гэмтсэн.

Хүний амь хохирсон осол, хэрэг:

  1. 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 19:00 цагийн орчим Дорнод аймагт  мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.

  2. 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 21:00 цагийн орчим Баянхонгор аймагт мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.

  3. 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 22:00 цагийн орчим Өвөрхангай аймагт, мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.

  4. 2021 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 00:10 цагийн орчим Өмнөговь аймагт суудлын автомашин онхолдож, жолоочийн амь хохирсон.

  5. 2021 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 16:00 цагийн орчим Хэнтий аймагт мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.

  6. 2021 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 20:00 цагийн орчим Налайх дүүрэгт суудлын автомашин онхолдож, жолоочийн амь хохирсон.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 127, орон нутагт 46, улсын хэмжээнд 173 зөрчлийг тус тус илрүүлжээ.

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 23 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 25 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 26 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 28 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 32 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 36 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 39 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 42 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 44 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 1 цаг 32 мин Завсрын сюртүктэй гахай 2 цаг 24 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 2 цаг 27 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 2 цаг 32 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 2 цаг 50 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 2 цаг 57 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 59 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 2 цаг 59 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 3 цаг 2 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 3 цаг 7 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 3 цаг 16 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top