x

Гавьяат тамирчин М.Уранцэцэг ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн анхны тамирчин болж, нэрээ мөнхөллөө

Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ.

Хуваарь ёсоор тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг, эрэгтэйчүүдийн -60кг жингийн барилдаанууд явагдаж аваргуудаа тодруулав.

Манай улсаас эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -60кг жинд ОУХМ Л.Өнөболд нар барилдсан. Эмэгтэйчүүдийн -48кг жинд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Түмэн шувуут” компаний тамирчин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг эхний тойрогт 2021 Ташкентийн гранд сламын хүрэл медальт Сербийн Милица Николичтэй учраа таарч торгуулиар ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Эрэгтэйчүүдийн -60кг жинд анх удаагаа дэлхийн аваргад зодоглож буй залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, “Женко” клуб, “Нью Ариг Ус” компанийн тамирчин ОУХМ Лхагважамцын Өнөболд эхний тойрогт 2018 оны Европын залуучуудын аварга Украйны Дилшот Халматовийг цэвэр, АНУ-ын Адонис Диазийг, Эквадорийн Ленин Пресиадо нарыг тус тус цэвэр ялж шөвгийн 4ийн төлөөх барилдаанд 2019 оны Абу Дабигийн гранд сламын алт, 2021 оны Тель Авивын гранд сламын хүрэл медальт Казахстаны Гусман Кыргызбаевт цэвэр ялагдснаар дагаж барилдахаар болсон юм. Дагах барилдаанд Азарбейжаны Карамат Хусейнов вазари үнэлгээгээр ялагдснаар шагналт 7 дугаар байрт шалгарлаа.

Харин эмэгтэйчүүдийн -48кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Хайбрид Хаус” компанийн тамирчин, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт М.Уранцэцэг С хэсгийг тэргүүлэн эхний тойрогт гоц мөргөөд 2 дугаар тойрогт БНСУ-ын О Ён-Жүтэй учраа таарч цэвэр яллаа. Улмаар олимпийн хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Галбадрахын Отгонцэцэгтэй барилдан нэмэлт цагт торгуулиар ялж, шөвгийн 4-н төлөөх барилдаанд 2019 оны залуучуудын дэлхийн аварга Японы Вакана Когад цэвэр ялагдлаа.

Дагах барилдааныг 2020 оны европийн аварга, 2020 оны Дюссельдорф, 2021 оны Тель Авивын гранд сламын аварга Францын Ширин Боуклиг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан бөгөөд хүрэл медалийн төлөө тус жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч Косово улсын тамирчин Дистриа Красникиг хүнд хүчир барилдаан хийж нэмэлт цагт шүүгчдийн саналаар буулгаснаар хүрэл медалийн эзэн боллоо.

Мөн Монголын жүдочдоос дэлхийн аваргаас 4 дэх медалиа хүртсэн цорын ганц тамирчин болж нэрээ мөнхөллөө. Тэмцээний эхний өдөр манай баг тамирчид нэг хүрэл медаль /МУГТ М.Уранцэцэг/ нэг шагналт 7 дугаар байр /ОУХМ Л.Өнөболд/ гэсэн амжилтаар дэлхийн аваргад оролцож буй 118 орноос 5 дугаар байрт жагсаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 24 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 26 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 27 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 29 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 33 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 37 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 39 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 43 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 45 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 1 цаг 33 мин Завсрын сюртүктэй гахай 2 цаг 25 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 2 цаг 28 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 2 цаг 33 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 2 цаг 51 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 2 цаг 58 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 59 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 3 цаг 0 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 3 цаг 2 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 3 цаг 8 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 3 цаг 17 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top