Өнөөдөр Улаанбаатарт явуулын 6, суурин 39 цэгт дархлаажуулалтын 90 багийн 479 эмч, ажилтан ажиллаж, 8363 иргэнийг дархлаажуулна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 1318, II тунд 13.004, нийт 14322 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэд 100 хувь буюу 955.345 нь I тунд, 82.9 хувь буюу 790.523 нь II тунд хамрагдаад байна.
Дашрамд, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад халдвар авсан иргэд байгаа тул иргэн та халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын болон PCR цэгүүдийг дүүрэг бүрээр танилцуулж байна.











