x

Д.Сумъяабазар: Бүтээн байгуулалтын ажилд мэдлэг, туршлагатай боловсон хүчин хэрэгтэй

Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын уялдаа холбоог сайжруулах, хийж, хэрэгжүүлж буй ажлаа эрчимжүүлэх чиглэлээр харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхантай уулзлаа.

Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар цар тахлын хүнд нөхцөлд аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, хяналт, шалгалт хийж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж байгаа нийт албан хаагчдад талархал илэрхийлсэн юм. Тэрбээр “Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт бол хууль. Тиймээс мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, ёс зүйтэй байх ёстой” гэлээ.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагынхан шударга ёсыг эрхэмлэсэн, авлига, хээл хахуулиас ангид байх ёстойг санууллаа.

Түүнчлэн “Цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүд хүнд байгаа. Тиймээс хааж, торгох бус, зөвлөн туслах, дэмжих ёстой.  Зүй ёсны шаардлага тавьж, хяналт тавих хэрэгтэй. Хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллаарай” гэв.

Тэрээр “Улаанбаатар хотын тулгамдсан асуудал бол сүүлийн 30 жил хуримтлагдаж ирсэн. Үүнийг шийдвэрлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа” талаар ярилаа. Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа Улаанбаатар хотод эдийн засаг, эрх зүй, засаглалын хувьд шинэчлэл хийх боломжийг бүрдүүлсэн. Үүнийг дагаад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй юм. Хууль батлагдсанаар Хотын даргын статус Ерөнхий сайдын эрхлэх чиг үүргийн хүрээнд очиж байгаа аж. Ингэснээр Хотын дарга асуудлаа Засгийн газрын хуралдаанд өөрөө танилцуулж, шийдүүлдэг болох юм. Мөн Улаанбаатар хот биеэ даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Ингэснээр хотын тулгамдсан асуудлаа шийдэх боломжтой болох юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаад Хот байгуулалт, Газрын тухай хууль зэрэг олон хууль өөрчлөгдөх аж.

Хотын дарга Д.Сумъяабазар “Түүхэндээ анх удаа Улаанбаатар хот УИХ-аас том дэмжлэг авч байна. Хотын хөгжлийг дэмжих Түр хороог УИХ-ын гишүүд байгуулсан. Цаашид хууль, эрх зүйн орчныг өөрчлөхөд том дэмжлэг болно. Мөн Засгийн газар түүхэн шийдвэр гаргаж, хотын асуудлыг шийдэхэд 420 тэрбум төгрөг зарцуулах эрхийг нээж өгсөн. Тиймээс Засгийн газар, УИХ-ын түвшинд хотын хөгжлийг дэмжиж байгаа учраас бид хичээн ажиллах хэрэгтэй" гэв.

Ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалт хийгдэх учраас мэдлэг, туршлагатай боловсон хүчин хэрэгтэй байгааг Хотын дарга онцоллоо. Тиймээс НМХГ-ын албан хаагчдаа чадавхжуулах, сургалтад хамруулах чиглэлд анхаарч ажиллахыг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунд даалгав. Хотын дарга Д.Сумъяабазар “Хууль, эрх зүйн орчин сайжирвал дагаад хотын эдийн засаг сайжирна. Тиймээс засаглалын хувьд зөв бүтэц хийж, төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа” гэв.

Уулзалтад оролцсон албан хаагчид Хотын даргад санал, хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал, мэргэжлийн хяналтын байгууллагын лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын байрны орчин, нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгаа талаар санал хэлж байв. Мөн замбараагүй газар олголт, хот төлөвлөлт зэргийг цэгцлэх шаардлагатай байгааг дурдсан юм.

Харин Хотын дарга хууль, эрх зүйн орчныг сайжруулснаар дээрх асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гээд төрийн байгууллагууд дэд төвүүд рүү нүүх хэрэгтэйг хэллээ. Тиймээс байрны асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 43 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 45 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 47 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 49 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 53 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 57 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 59 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 1 цаг 3 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 1 цаг 5 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 1 цаг 52 мин Завсрын сюртүктэй гахай 2 цаг 45 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 2 цаг 47 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 2 цаг 53 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 3 цаг 10 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 3 цаг 17 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 3 цаг 19 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 3 цаг 19 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 3 цаг 22 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 3 цаг 27 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 3 цаг 37 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top