Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 4, суурин 41 цэгт 95 багийн 520 эмч, ажилтан ажиллаж, 10260 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өглөө.
-Файзер вакциныг ямар хүнд хийж байгаа вэ?
-Файзер вакциныг зорилтот бүлгийн /архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай, хөхүүл хүүхэдтэй/ иргэдэд хийж байгаа.
-Файзер вакцин хийлгэхэд ямар нэгэн бичиг шаардлагатай юу?
-Иргэд тухайн дархлаажуулалтын цэгийн эмчид үзүүлээд, зөвшөөрсөн тохиолдолд газар дээр нь зөвшөөрлийн хуудас бөглөн, дархлаажуулалтад хамрагдана.