x

Нийслэлийн төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэв

Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн Геодези, усны барилга, байгууламжийн газар, Хот тохижилтын газар зэрэг Захирагчийн ажлын албаны чиг үүрэг бүхий албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар цар тахлын үед Улаанбаатар хотын ариутгал, халдваргүйтгэл болон хот, нийтийн аж ахуйн ажлыг шуурхай хийж гүйцэтгэж байгаа нийт ажилтнуудад талархсанаа илэрхийллээ. Тэрээр Улаанбаатар хотын тулгамдсан асуудал бол сүүлийн 30 жил хуримтлагдаж ирсэн. Үүнийг шийдвэрлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа гэлээ.

Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй юм. Хууль батлагдсанаар Хотын даргын статус Ерөнхий сайдын эрхлэх чиг үүргийн хүрээнд очиж байгаа аж. Ингэснээр Хотын дарга асуудлаа Засгийн газрын хуралдаанд өөрөө танилцуулж, шийдүүлдэг болох юм.

Улаанбаатар хотын өнгө төрхийг сайжруулах, орчин үеийн хот болгох, хоггүй Улаанбаатар болгоход Захирагчийн ажлын албаны харьяа ажилтнуудын үүрэг оролцоо чухал байгааг онцолсон. Цаашид хууль эрх зүйн орчин сайжирвал дагаад хотын эдийн засаг сайжирна гэв. Тиймээс засаглалын хувьд зөв бүтэц хийж, төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Тэрээр “Хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх түүхэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тодруулбал, жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийслэлд өгөхөөр болсон. Цаашид 420 тэрбумаар зогсохгүй урт хугацааны хөрөнгө оруулалтыг татах боломжтой” гэлээ. Мөн УИХ-д хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдсан. Тиймээс Засгийн газар, УИХ-ын түвшинд хотын хөгжлийг дэмжиж байгаа учраас бид хичээн ажиллах хэрэгтэй гэв.

Үүний дараа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны чиг үүрэг бүхий газрууд хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа товч танилцуулсан. Тухайлбал, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг хотын өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр зуны улиралд нэг наст цэцгийг тарьж байгаа талаар дурдлаа. Түүнчлэн Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа борооны ус зайлуулах байгууламжийг засаж, сайжруулсан талаар дурдаад цаашид засварлах шаардлагатай ус зайлуулах байгууламжийн талаар дурдсан юм. Улаанбаатар хотын үерийн ус зайлуулах байгууламжийн ихэнх нь насжилт өндөртэй байгаа аж.

Уулзалтад оролцсон албан хаагчид Хотын даргад санал, хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал, төр, хувийн хэвшлийн хамтын оролцоог хангах шаардлагатай байна гэв. Мөн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин нэмэгдүүлж өгөхийг Хотын даргаас хүслээ. Түүнчлэн хот, нийтийн аж ахуйн ажлыг хийхэд техник, хэрэгсэл шаардлага хангахгүй байгаа талаар дурдаж байсан юм. Мөн хог хаягдлын тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ч хэлж байлаа. Тиймээс Хотын дарга албан хаагчдын санал хүсэлтийг хүлээж аваад аль болох дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр хот, нийтийн аж ахуйн ажилд зориулж парк шинэчлэлт хийх шаардлагатай байна гэлээ.

Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Хотын даргад талархсанаа илэрхийлээд цаашид хотын өнгө төрхийг сайжруулах чиглэлд хичээж ажиллана гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 41 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 43 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 45 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 47 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 51 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 55 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 57 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 1 цаг 1 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 1 цаг 3 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 1 цаг 50 мин Завсрын сюртүктэй гахай 2 цаг 43 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 2 цаг 45 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 2 цаг 51 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 3 цаг 8 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 3 цаг 15 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 3 цаг 17 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 3 цаг 17 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 3 цаг 20 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 3 цаг 25 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 3 цаг 35 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top