Олимпын аварга, МҮОХ-ны дарга асан Н.Түвшинбаярыг Улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст яллагдагчаар татан, шалгаж эхэлсэн.
Мөн Дөрөвдүгээр сарын 4-нд прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй арга хэмжээ авч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулсан байдаг.
Улмаар Тавдугаар сарын 20-ны өдөр өмгөөлөгчийнх нь хүсэлтийн дагуу батлан даалтад гаргасан юм.
Тэгвэл, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ.
Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагаас түүнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын байгууллага хянаж байна.