x

Д.Сумъяабазар: Хотын төвд өндөр барилга бариулахгүй байх бодлого барина

Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ажилтнуудын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд тус компанийн гүйцэтгэх захирал Р.Дагдан товч танилцуулга хийв.

Тус газар 1920 ажилтантай, Улаанбаатар хотын найман дүүрэг, Төв аймгийн 16 сумыг цахилгаанаар хангадаг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын долоон дүүргийн хэмжээнд гэр хорооллын 13681 өрх стандартын шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчинд холбогдож чадахгүй байгаа. Үүнээс 2021 онд 1928 айл өрхийг улсын төсөв болон компанийн хөрөнгө оруулалтаар 4.4 сая төгрөгийн санхүүжилтээр цахилгаан эрчим хүчинд холбох ажлыг хийж эхлээд байгаа аж.

Мөн тэрээр Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолоор 138.1 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс дааж байгаа талаар танилцууллаа. Тодруулбал, хэрэглэгчийн дуудлага жилд дунджаар 20.3 хувиар өссөн төдийгүй Улаанбаатар хотын цахилгааны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа аж. Тиймээс цаашид зуслангийн болон гэр хорооллын бүсэд цахилгааны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд үүнд томоохон хөрөнгө оруулалт хэрэгтэйг онцоллоо.

Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод сүүлийн 30 жил хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай байгаа. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа. Мөн засаглалын хувьд томоохон шинэчлэл хийнэ” гэв.

Мөн тэрээр “Ур чадвартай, сэтгэлээсээ ажиллаж байгаа албан хаагчдаа үргэлж дэмжинэ, цаашид урамшууллын системийг хэрэгжүүлнэ. Мөн хууль эрх зүйн чадамжтай болж, санхүүгийн хувьд биеэ даавал нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ” гэлээ.

Ирэх жилүүдэд хийх зам, барилга, байгууламжийн томоохон бүтээн байгуулалтын ажилд ялангуяа цахилгаан түгээх сүлжээний компанийн ажилчдын үүрэг, оролцоо чухал байгааг онцлов. Тухайлбал, хотын төвлөрлийг сааруулах чиглэлээр дэд төвүүдийн ажил хийгдэж байгаа талаар ярьсан юм.

Үргэлжлүүлэн “Цаашид дэд төвүүдийг нэмэгдүүлэхэд цахилгааны эрчим хүч шаардлагатай байгаа. Тиймээс цахилгааны эрчим хүчийг нэмэгдүүлэхэд шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтыг судалж, шийдвэрлэнэ. Мөн хотын төвөөр өндөр барилга бариулахгүй байх бодлого барина. Харин дэд төвүүдэд өндрийн хязгаарлалт заахгүйгээр барилга барих зөвшөөрөл олгоно. Тиймээс дэд төвүүдийн цахилгаан эрчим хүчний төлөвлөлтийг хийж, дэд бүтцийг давхар шийдэж явах ёстой” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 46 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 48 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 49 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 51 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 55 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 59 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 1 цаг 2 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 1 цаг 5 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 1 цаг 7 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 1 цаг 55 мин Завсрын сюртүктэй гахай 2 цаг 47 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 2 цаг 50 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 2 цаг 55 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 3 цаг 13 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 3 цаг 20 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 3 цаг 22 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 3 цаг 22 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 3 цаг 24 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 3 цаг 30 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 3 цаг 39 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top