Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын явуулын тав, суурин 42 цэг ажиллана.
Эдгээр цэгт 98 багийн 541 эмч, ажилтан ажиллаж, 13,885 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 1,039, II тунд 13,133, нийт 14,172 иргэнийг дархлаажуулсан байна. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш хугацаанд нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.9 хувь буюу 952,006 нь I тунд, 79.7 хувь буюу 759,407 нь II тунд хамрагдсан байна.
Мөн сайн дурын үндсэн дээр тархвар судлалын заалтаар Файзер вакциныг зорилтот бүлгийн /архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай, хөхүүл хүүхэдтэй/ иргэдэд Тавдугаар сарын 29-нөөс хийж эхлээд байна.
Дашрамд, хоёрдугаар тунд хамрагдаад халдвар авсан 3876 иргэн байгаагаас вакцин хийлгээд 14 хоносны дараа халдвар авсан 974 иргэн байна. Иймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.
Иймд иргэн та вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар, хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй юм.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.