x

Хотын дарга асуудлаа Засгийн газрын хуралдаанд өөрөө танилцуулж, шийдүүлдэг болно

Хотын дарга өчигдөр нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.

Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн хийх, хөрөнгө санхүүжилт татах, ямар зохион байгуулалт хийх талаар та бүхэнтэй санал солилцох уулзалт хийж байна” гэлээ.

Тэрээр “Бидэнд тогтвортой засаглал, тогтвортой төрийн алба хэрэгтэй” гээд Улаанбаатар хотын тулгамдсан асуудал бол сүүлийн 30 жил хуримтлагдаж ирсэн. Үүнийг шийдвэрлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг онцлов. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй юм.

Хууль эрх зүйн чадамжгүй байсан учраас үеийн үед хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэж чадаагүй ирсэн гэж байлаа. Тиймээс Улаанбаатар хот бие даасан хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал тулгамдсан асуудлаа шийдэж чадна гэв.

Мөн УИХ-д хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдаж буй. Түүнчлэн хотын асуудлыг шийдвэрлэх түүхэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тодруулбал, жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийслэлд өгөхөөр болсон. Тэгэхээр хууль эрх зүйгээ сайжруулснаар цаашид 420 тэрбумаар зогсохгүй урт хугацааны хөрөнгө оруулалтыг татах боломжтойг Хотын дарга онцолж байсан юм.

Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Хотын даргын статус Ерөнхий сайдын эрхлэх чиг үүргийн хүрээнд очиж байгаа аж. Ингэснээр Хотын дарга асуудлаа Засгийн газрын хуралдаанд өөрөө танилцуулж, шийдүүлдэг болох юм.

Ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалт хийгдэнэ. Үүнд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Худалдан авах ажиллагааны газрын үүрэг, оролцоо чухал гэдгийг онцолсон юм. Тэрбээр хууль бус зүйлээс ангид, ёс зүйтэй байхыг сануулаад, чанар стандартын шаардлага хангасан, хуулийн хүрээнд, хугацаанд нь төлөвлөсөн ажлаа хийж гүйцэтгэх ёстой гэлээ.  

Үүний дараа нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат нар байгууллагын үйл ажиллагааны талаараа товч танилцуулга хийсэн юм. Тухайлбал, өнөөдөр нийслэлийн хэмжээнд 361 тендерийн төсөл, арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа аж. Мөн Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газар хоорондоо нягт уялдаа холбоотой ажилладаг талаар танилцуулсан.

Харин Хотын дарга Засгийн газар, УИХ-аас томоохон дэмжлэг авч байгаа учраас бүтээн байгуулалтын ажилд нийслэлийн төр захиргааны байгууллагын чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүд хэрэгтэй байгааг хэлж байлаа. Ялангуяа хөрөнгө, санхүүгийн асуудалд Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчдын ур чадвар, туршлага шаардлагатай гэлээ. Тэрээр ур чадвартай, сэтгэлээсээ ажиллаж байгаа албан хаагчдаа үргэлж дэмжинэ, цаашид урамшууллын системийг хэрэгжүүлнэ гэв.

Уулзалтад оролцсон албан хаагчид Хотын даргад санал, хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал, дээрх байгууллагад 25-30 насны залуучууд ажилладаг. Тэдний нийгмийн асуудал, орон сууцанд хамруулах асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байсан юм. Хотын дарга боломжоороо дэмжиж ажиллахаа илэрхийлээд, хариуцсан дарга нарт тооцоо, судалгаа хийж, танилцуулах үүрэг чиглэлийг өгөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 46 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 48 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 50 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 52 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 56 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 1 цаг 0 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 1 цаг 2 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 1 цаг 6 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 1 цаг 8 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 1 цаг 55 мин Завсрын сюртүктэй гахай 2 цаг 48 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 2 цаг 50 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 2 цаг 56 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 3 цаг 13 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 3 цаг 20 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 3 цаг 22 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 3 цаг 22 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 3 цаг 25 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 3 цаг 30 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 3 цаг 40 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top