x

Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорио тогтоохгүй, шаардлагатай бол хэсэгчилсэн хязгаарлалт хийнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УОК-ийн Шуурхай штабад ажиллаж, вакцинжуулалтын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар холбогдох албан тушаалтнуудад чиглэл өглөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Иргэд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдсаны дүнд улсын хэмжээнд Зургаадугаар сарын 1-ний байдлаар нэгдүгээр тунд 1.8 сая хүн, хоёрдугаар тун вакцинд 1.3 сая хүн хамрагдаад байна. Вакцин хийлгээгүй үлдсэн 1.2 сая хүүхэд, 200 орчим мянган иргэн үүн дотор 80 мянган жирэмсэн эмэгтэй байгаа.

Эрүүл мэндийн сайдын өгсөн мэдээллээр вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн хувьд халдварын тоо буурч байгаа юм байна. Хүүхэд, залуучуудын хувьд өндөр эрсдэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, вакцинд хамруулах шаардлагагүй гэж үзэж байсан хүн амын хэсэг маань хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогддог болж байна. Иргэд хоёр тунд вакцинд хамрагдсан ч шинж тэмдэггүй, тээгч хэлбэрээр халдвар авах эрсдэл их байна. Энэ нь хүүхдийн өвчлөл их байгаагаас харагдаж байна гэж ойлголоо.

Тиймээс орон нутагт вакцинжуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн вакцинд бүрэн хамрагдсан ч халдвар авах эрсдэл их байгаа учир халдвар хамгааллын дэглэм сахихыг иргэддээ уриалах шаардлагатай байна. Үүнд анхаар ажиллахыг Ерөнхий сайдын хувиар чиглэл өгч байна.

Вакцины үр дүн Зургаадугаар сарын 15-наас мэдэгдэж эхэлнэ гэж эрдэмтэд тооцоолсон. Долоодугаар сарын 1-н гэхэд вакцинжуулалт дуусна. Намар гэхэд вакцины үр нөлөө гарч, халдварын тоо нэлээд буурна гэсэн тооцооллыг эрдэмтэд гаргасан. Ингэвэл маш сайн. Бидны тавьсан зорилт үндсэндээ биелэнэ гэсэн үг.

Харин бидний тооцоолсноос өөр үр дүн гарвал яах вэ гэдгээ маш сайн тооцоолох шаардлагатай байна. Эрсдэлт бүлгийн иргэдийнхээ 90 орчим хувийг вакцинд хамруулсан болохоор цаашид хатуу хөл хорио тавихгүй. Шаардлагатай бол хэсэгчилсэн хязгаарлалт хийгээд явахаас өөр гарцгүй.

Өчигдрөөс хойш тусгай албадаас КОВИД-35 гэдэг өөр вирус дэгдэх магадлалтай гэсэн дэлгэрэнгүй мэдээллүүд ирсэн. Энэ мэдээлэлд урьдчилсан шинжилгээ хийж, анхаарах шаардлагатай байна. Цаашид шинэ нөхцөл байдал үүсвэл ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр эрдэмтийн баг, их сургуулиудтай хамтран ажиллах шаардлага байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 1 цаг 15 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 1 цаг 17 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 1 цаг 18 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 1 цаг 20 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 1 цаг 24 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 1 цаг 28 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 1 цаг 31 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 1 цаг 34 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 1 цаг 36 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 2 цаг 24 мин Завсрын сюртүктэй гахай 3 цаг 16 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 3 цаг 19 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 3 цаг 24 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 3 цаг 42 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 3 цаг 49 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 3 цаг 51 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 3 цаг 51 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 3 цаг 54 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 3 цаг 59 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 4 цаг 8 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top