Засгийн газрын ээлжит хуралдаанаар Г.К.Жуковын талбайн хойд талын газрыг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулахаар шийдвэрлэлээ.
Нийслэлийн БЗД-ийн дөрөвдүгээр хороо, жанжин Ж.Лхагвасүрэнгийн гудамж-9, Г.К.Жуковын нэрэмжит талбайн хойд талд аж ахуйн нэгжүүдэд олгосон газар эзэмших эрхийг цуцлах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
2006-2015 онд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар таван аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгосон байжээ.