x

"Хүүхдийн парк"-ыг зориулалтын бусаар ашиглахыг хориглолоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар хүүхдийн асуудалтай холбоотой багц асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр тодорхой үүрэг, чиглэлүүдийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн байна.

1. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркын эзэмшлийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглох. Хэрвээ зориулалтын бусаар ашиглавал хувийн хэвшлийн эрхийг цуцлах үүргийг Хотын дарга Д.Сумъяабазарт даалгалаа. Тус газарт зөвхөн хүүхэд, залуучуудад зориулсан үйл ажиллагаа явуулах юм.

2. "Найрамдал" ОУ-ын хүүхдийн зусланд бүрэн засвар хийх үүргийг өглөө. Тус зуслангийн хувьд 1978 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар барилга ашиглалтын хувьд хүнд байдалд ороод байгаа. Тиймээс бүрэн засвар хийж, цаашдаа тухайн газар нутагт нь нэмж газар олгохгүй байх үүрэг чиглэлийг ХНХ-ийн сайд А.Ариунзаяа, Хотын захирагч Д.Сумъяабазар нарт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг даалгавар болголоо. Мөн "Найрамдал-2" зуслан байгуулах ажлыг үргэлжлүүлэн судалж, 2022 оны улсын төсөвт тусгуулах ажлыг үүрэг, чиглэл болголоо. Өмнө нь тус зусланг Хөвсгөл аймагт байгуулах шийдвэр гарч байсан. Одоогоор зураг төслийн ажил үргэлжилж байгаа.

3. БЗД-ийн 4 дүгээр хороонд байрлах Жуковын талбайд аж ахуйн нэгжүүдэд олгогдсон газар эзэмших эрхийг цуцалж, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг Нийслэлийн засаг дарга Д.Сумъябазарт даалгалаа.

4. Улаанбаатар хот дань амаржих газруудын ачааллыг бууруулах зорилгоор хоёрдугаар төрөх буюу "Хүрээ" амаржих газрыг барилга байгууламж, өргөтгөл барих гэх мэт бүрэн засвар хийх ажлыг 2022 оны улсын төсөвт суулгах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Мөн ЭХЭМҮТ буюу Эх нялхаст бүрэн засвар хийх ажлыг 2022 оны улсын төсөвт суулгах чиглэлийг өглөө.

5. Хүүхэд, залуучуудын хөгжлийн зориулалтаар баригдсан төр, хувийн хэвшлийн эзэмшилд байгаа барилга байгууламжийг цаашид зориулалтын дагуу ашиглах, үүнийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх үүрэг чиглэлийг өгсөн. Үүний хүрээнд "Барбарууш кафе" гэх мэт хувийн хэвшилд очсон байгууламжуудыг анхын үүсгэн байгуулсан хүүхэд, залуучуудын зориулалтын чиглэлээр нь ашиглах, энэ тохиолдолд төр, хувийн хэвшлийг уриалах чиглэлийг өгчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 1 цаг 17 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 1 цаг 19 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 1 цаг 21 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 1 цаг 23 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 1 цаг 27 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 1 цаг 31 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 1 цаг 33 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 1 цаг 37 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 1 цаг 39 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 2 цаг 26 мин Завсрын сюртүктэй гахай 3 цаг 19 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 3 цаг 21 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 3 цаг 27 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 3 цаг 44 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 3 цаг 51 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 3 цаг 53 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 3 цаг 53 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 3 цаг 56 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 4 цаг 1 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 4 цаг 11 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top