x

Зургаадугаар сарын дунд үеэс халдвар тархалт тогтворжиж, нас баралт буурах хандлагатай байгаа гэв

Улсын онцгой комиссын дэргэдэх Шуурхай ажлын хэсэг коронавирусийн тархалт нэмэгдэж буй шалтгаан нөхцөл болон халдвараар нас барах тохиолдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.

Вакцинжуулалтын явц Тавдугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 89.6 хувь нэгдүгээр тунд, 56.8 хувь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Харин нийслэлийн хэмжээнд 99.4 хувь нэгдүгээр тунд хамрагдсан бол 74.4 хувь хоёрдугаар тунд хамрагджээ.

Ирэх зургаадугаар сарын дунд үеэс нийт хүн амын дунд вакцины 2 дахь тунд хамрагдаад 14 хоносон иргэдийн эзлэх хувь ихсэх учраас халдварын нөхцөл байдал тогтворжиж нас баралт буурах хандлага ажиглагдаж байгааг Эрдэмтдийн баг хэлж байна.

Монгол Улсад вакцины хоёр дахь тунд хамрагдсан ч халдвараар өвчилсөн 970 гаруй иргэн байна. Эдгээр иргэдийн халдварт өртсөн шалтгааныг тодруулахаар эрдэмтдийн баг, ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байна. Архаг хууч өвчтэй иргэд коронавирусийн халдварт илүү өртөмтгий байгаа аж.

Халдвараар нас барсан тохиолдлуудын дийлэнх хувийг суурь өвчтэй иргэд буюу хорт хавдар, бөөрний архаг дутагдал, сүрьеэ, уушгины хүнд өвчтэй хүмүүс эзэлж байгааг судалгаагаар тогтоожээ.

Хорт хавдрын эцсийн шатанд орсон иргэдээс гадна суурь өвчтэй гэдгээ мэдэхгүй байсны улмаас коронавирусийн халдварыг хүндрүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээг хожуу авч байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Шадар сайдын зүгээс ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, ялангуяа үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй аж, ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэхэд хатуу хяналт тавихыг нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.

Халдвараар нас барсан тохиолдлыг бууруулах чиглэлээр бусад улс орнуудад авч хэрэгжүүлж буй туршлагыг хэрэгжүүлэх чиглэлээр олон улсын эрүүл мэндийн байгууллага, хөрш орнуудын Эрүүл мэндийн яам, харьяа газруудтай хамтарч ажиллахыг Шадар сайд Эрүүл мэндийн яамныханд даалгав.

Мөн Генетикийн судалгаа хийх ажлыг эрчимжүүлж, мутацлагдсан халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох бусад албаныханд өгчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 1 цаг 17 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 1 цаг 19 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 1 цаг 20 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 1 цаг 22 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 1 цаг 26 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 1 цаг 30 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 1 цаг 33 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 1 цаг 36 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 1 цаг 38 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 2 цаг 26 мин Завсрын сюртүктэй гахай 3 цаг 18 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 3 цаг 21 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 3 цаг 26 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 3 цаг 44 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 3 цаг 51 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 3 цаг 53 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 3 цаг 53 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 3 цаг 56 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 4 цаг 1 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 4 цаг 10 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top