x

Хот доторх аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургууль үргэлжилж байна

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуульд хамрагдаж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар 2021 оны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, онолоор судалсан мэдлэгийг бататгаж, бодит байдалд тулгуурлан дадлага олгож, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор уг дадлага сургуулийг зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд Аврах ажиллагааны тухай ерөнхий ойлголт, удирдлага, зохион байгуулалт, Гамшиг ослын бүсэд тагнуул (тандалт) явуулах ажиллагаа, Өндрөөс аврах ажиллагаа зохион байгуулах /хийн дэр ажиллуулах, хураах, өндрөөс канал татаж нэрвэгдэгчийг буулгах, аврах хоолой ашиглах/, Нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах ажиллагааны үндэс, нүдээр харж ажиглах, сонсох, дуу чимээгээр, тусгай багаж ашиглан эрэн  хайх арга, нэрвэгдэгсдийг эрэлч нохойгоор эрэн хайх ажиллагаа, Нурангид эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах, хэрэгжүүлэх, нэрвэгдэгсдийг нурангийн дээрээс, доороос, хонгилоос гаргах ажиллагааны талаар дадлага хийнэ.

Мөн Цацраг идэвхт бохирдолтын үед эрэн хайх, аврах ажиллагаа, Химийн ослын голомтод нэрвэгдэгсдийг эрэн хайх, газар орныг хоргүйжүүлж, саармагжуулах ажиллагаа,  Авто тээврийн хэрэгслийн ослын үед аврах ажиллагаа зохион байгуулах, Давчуу орон зайд хөдөлгөөн үйлдэж аврах ажиллагаа зохион байгуулах, Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх /тархи, нуруу нугасны гэмтэл, мөчдийн хугарал, цус алдалт, даралттай боолт, универсал чиг тавих, вакум матраас ашиглаж нэрвэгдэгсдийг тээвэрлэх аргууд зэрэг сэдвийн хүрээнд явагдах юм.

Тус дадлага сургуульд Аврах ангийн 60 гаруй алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд Тавдугаар сарын 27-31-ний хооронд үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 1 цаг 18 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 1 цаг 20 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 1 цаг 21 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 1 цаг 23 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 1 цаг 27 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 1 цаг 31 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 1 цаг 34 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 1 цаг 37 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 1 цаг 39 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 2 цаг 27 мин Завсрын сюртүктэй гахай 3 цаг 19 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 3 цаг 22 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 3 цаг 27 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 3 цаг 45 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 3 цаг 52 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 3 цаг 54 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 3 цаг 54 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 3 цаг 56 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 4 цаг 2 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 4 цаг 11 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top