Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын хоёр, суурин 54 цэгт коронавирусийн эсрэг вакцин хийнэ.
Эдгээр цэгт 111 багийн 640 эмч, ажилтан ажиллаж, 14,425 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Мөн 18-19 насны иргэдийг дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-аас уриалж байна.
Иргэн та вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар, хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй гэдгийг санууллаа.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байх хэрэгтэй.
Коронавирусийн эсрэг вакцин хийх цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.