x

Д.Сумъяабазар: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа. Энэ хүрээнд нийслэл, дүүргийн татварын албаны ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын түүхэн шийдвэр гарсныг танилцуулаад, ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалт хийнэ гэдгээ онцолсон. Үүнд үндэсний компаниудыг давуу байдалтай оролцуулна гэв. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Сүүлийн 30 жил хуримтлагдсан хотын асуудлыг шийдвэрлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг Хотын дарга энэ үеэр танилцуулсан. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй юм. Улаанбаатар хот бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал тулгамдсан асуудлаа шийдэж чадна гэдгийг Хотын дарга онцолж байлаа. Мөн УИХ-д хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдаж буй. Тиймээс УИХ, Засгийн газрын хэмжээнд томоохон дэмжлэг авч байгаа учраас бүтээн байгуулалтын ажилд нийслэлийн төр, захиргааны байгууллагын чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүд хэрэгтэй байгаа. Ялангуяа хөрөнгө, санхүүгийн асуудалд татварын албаныхны үүрэг оролцоо их гэлээ.

Хотын дарга Д.Сумъяабазар “Ур чадвартай, сэтгэлээсээ ажиллаж байгаа албан хаагчдаа үргэлж дэмжинэ, цаашид урамшууллын системийг хэрэгжүүлнэ. Мөн хууль, эрх зүйн чадамжтай болж, санхүүгийн хувьд биеэ даавал нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ. Түүнчлэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсаны дараа засаглалын хувьд бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа” хэмээн ярив. Тэрээр мөн нийслэлийн орлогыг бүрдүүлж байгаа татварын албаныханд талархсанаа илэрхийлээд, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед бизнес эрхлэгч нарт дарамт учруулах бус, бүх талаас нь дэмжиж ажиллах хэрэгтэй гэлээ.

Үүний дараа Нийслэлийн Татварын газрын дарга Б.Цогтнаран байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулж, татварын нэгдсэн системийг бий болгосон нь томоохон дэвшилтэт ажил болсон талаар онцоллоо. Мөн татвар хураалтын үйлчилгээг цахимжуулсан байна. Энэ жилийн хувьд татварын боловсролыг дэмжих жил болгон зарлаж, үүний хүрээнд сургалт, сурталчилгааны нэлээдгүй ажлыг зохион байгуулжээ.

Уулзалтад оролцсон албан хаагчид Хотын даргад санал, хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал, татварын албаны ажилтнуудын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулж өгөхийг хүсэж байсан юм. Хан-Уул дүүргийн Татварын албаны хувьд өөрийн гэсэн байргүй учраас ажиллахад хүндрэлтэй байдаг гэж байлаа. Тиймээс Хотын дарга ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчныг сайжруулах чиглэлд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлээд, энэ талаарх тооцоо, судалгааг танилцуулах үүргийг Нийслэлийн Татварын газрын даргад үүрэг болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 1 цаг 16 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 1 цаг 18 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 1 цаг 19 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 1 цаг 21 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 1 цаг 25 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 1 цаг 29 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 1 цаг 32 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 1 цаг 35 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 1 цаг 37 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 2 цаг 25 мин Завсрын сюртүктэй гахай 3 цаг 17 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 3 цаг 20 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 3 цаг 25 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 3 цаг 43 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 3 цаг 50 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 3 цаг 52 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 3 цаг 52 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 3 цаг 55 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 4 цаг 0 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 4 цаг 9 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top