Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнөөдрөөс үүрэгт ажилдаа орсон талаар МҮОХ-ноос мэдээллээ.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь Улсын начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан билээ. Түүний цагдан хорих хугацаа Тавдугаар сарын 21-ны өдөр дуусч, хилийн хориг тавин сулалсан юм.
Түүнийг ажлаа өгөх нь гэж зарим хэвлэлээр гарсан ч ийнхүү ажилдаа орж байна.
Тодруулбал, тэрээр өчигдөрхөн "Би ёс зүйн хариуцлага хүлээж, өргөдлөө өгье" гэдгээ хэлсэн гэж МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар мэдээлсэн юм.
Мөн одоогоор МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өргөдлөө ирүүлээгүй байгаа талаар хэлж байв.