x

Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг бууруулахад ашигтай бактери ашиглана

Бурхан багшийн их дүйчин буюу зуны тэргүүн сарын 15-ны билигт сайн өдөр өчигдөр тохиолоо. 

Хотын дарга Д.Сумъяабазар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд ажиллав.

Энэ үеэрээ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Тодруулбал, Гандангийн дэнжийн гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл, ашигтай бактери хийх ажлыг хамтран зохион байгуулна.

Мөн энд амьдарч буй Баянгол дүүргийн 16 дугаар хорооны 800 гаруй өрхөд хашаандаа мод тарих, цэвэр агаартай, эрүүл орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 5500 шинэс модны суулгац өгөхөөр болж, дээжийг нь энэ үеэр гардууллаа. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц Хотын даргын санаачилж, хийж байгаа ажлууд нүдээ олсныг хэлж, талархал илэрхийлсэн юм.

Хотын дарга Д.Сумъяабазар “Агаарын бохирдлыг бууруулахад мод, бут сөөг, ногоон байгууламж чухал ач холбогдолтой. Хүрээлэн буй орчноо бохирдлоос хамгаалж, ирээдүй болсон хүүхдүүдийнхээ  амьдрах орчныг сайжруулах ёстой. Мод тарих аян цаашид өргөн хүрээнд үргэлжилнэ.

Улаанбаатар хотыг зүлэгжүүлэх, олон улсын жишигт нийцсэн хот болгохыг зорьж байгаа. Гандангийн дэнжийн хөрсний бохирдол өндөр хэмжээнд хүрсэн. Моджуулах ажлыг эрчимжүүлэх, хөрсний бохирдлыг арилгах үүднээс энэ ажлыг эхлүүллээ. Улаанбаатар хотын гэр хороололд 196 мянган нүхэн жорлон байна. Шинжлэх ухаан, технологи дээр суурилан богино хугацаанд ашигтай бактериар хөрсний бохирдлыг арилгах, эко ариун цэврийн газрыг хийж, хэрэгжүүлэхээр санал санаачилга гаргаж, тооцоо судалгаа хийж байна. Ингэснээр Улаанбаатар хотын хөрсний бохирдол 85 хувьд хүрч буурна.

Тулгамдаж байгаа олон асуудалд иргэдийнхээ санал санаачилгыг сонсож, энэ мэт ажлуудыг хийж, хэрэгжүүлнэ” гэв. Мөн энэ чиглэлд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Үүний дараа Хотын дарга Гандантэгчэнлин хийдийн тохижилттой танилцаж, хийдийн удирдлагуудтай санал солилцлоо.

Хөрсний ашигтай бактерийн талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Хөрсний бактериуд нь үнэр дарж, эргээд хөрсөндөө ашигтай бордоо болон шингэж, хөрсөө эрүүлжүүлэн нөхөн сэргээдэг. Бактери хийснээс долоо хоногийн дараа нүхэн жорлон үнэргүй болно. Нэг сарын дараа 50, хоёр сарын дараа 75 хувь нь хөрсөндөө ашигтай бордоо болж, шингэнэ. Гандангийн дэнжийн 800 гаруй айлд нэг бүрчлэн очиж, бактериа хийж, баримтжуулна. Үүний дараа долоо хоног тутам судалгаа хийж, үр дүнг тооцно” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.112.195)
    хэрэггүй амьтан гэж байхгүй
    2021 оны 05 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ саяхан ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 5 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 1 цаг 40 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 1 цаг 42 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 1 цаг 43 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 1 цаг 45 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 1 цаг 49 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 1 цаг 53 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 1 цаг 56 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 2 цаг 0 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 2 цаг 1 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 2 цаг 49 мин Завсрын сюртүктэй гахай 3 цаг 41 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 3 цаг 44 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 3 цаг 49 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 4 цаг 7 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 4 цаг 14 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 4 цаг 16 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 4 цаг 16 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 4 цаг 19 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top