x

Д.Сумъяабазар: Газар чөлөөлөлт хийхгүйгээр бүтээн байгуулалтын ажил явахгүй

Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ажилтнуудтай уулзаж, санал солилцлоо.

Хотын дарга уулзалтын эхэнд Засгийн газар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд өгөхөөр болсон түүхэн шийдвэр гаргасан тухай онцлоод, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар товч танилцуулсан юм.

Тэрээр “Улаанбаатар хот бие даасан хууль, эрх зүйн чадамжтай болж байж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадна” гэв.

Мөн хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдаж байгаа тухай ярилаа. Тиймээс ирэх жилүүдэд зам, барилга, байгууламж, гүүрэн гарц, нийтийн тээврийн төслүүдийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөлтийн ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байгаа юм.

Хотын дарга Д.Сумъяабазар “Ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлууд газар чөлөөлөхгүйгээр явахгүй. Тиймээс газрын тухай хууль, эрх зүйг өөрчлөх шаардлагатай байна. Цаашид газрын асуудлыг цэгцэлнэ. Үүнд газрын албаныхны хүч, оролцоо, сэтгэл, туршлага хэрэгтэй байна” гэлээ.

Үүний дараа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай газрын албыг цахимжуулах ажлыг үе шаттай хийж байгаа талаар онцоллоо.

Тэрээр “Газартай холбоотой 19 төрлийн үйлчилгээг цахимжуулсан. Мөн иргэдийн гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц ямар байгаа талаар “Масс мессэж” үйлчилгээг нэвтрүүлж, иргэд рүү мессэж илгээдэг болсон” гэлээ. Түүнчлэн иргэд газрын албаны албан хаагчидтай 7777-1285 дугаарын утсаар холбогдох боломжтой болжээ.

Мөн нийтийн эдэлбэр газрыг чөлөөлсөн, цахим дуудлага худалдааг жил бүр зохион байгуулж байгаа талаараа танилцууллаа. Тэрээр “Газар чөлөөлөх ажилд хамгийн их хөрөнгө шаарддаг талаар танилцуулаад, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 2600 га газрыг чөлөөлж, сургууль, цэцэрлэг, авто зам, инженерийн шугам сүлжээний ажлууд хийсэн” гэлээ. Харин энэ жилийн хувьд газар чөлөөлөлтөд 3.8 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа аж.

Газрын албаныхны хувьд хууль, эрх зүй болон ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах хэрэгтэй байгаа талаар санал хэлсэн. Хотын дарга Д.Сумъяабазар “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад хууль, эрх зүй, эдийн засаг сайжраад ирэхээр төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлнэ” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 4 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 1 цаг 39 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 1 цаг 41 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 1 цаг 42 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 1 цаг 44 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 1 цаг 48 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 1 цаг 52 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 1 цаг 55 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 1 цаг 58 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 2 цаг 0 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 2 цаг 48 мин Завсрын сюртүктэй гахай 3 цаг 40 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 3 цаг 43 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 3 цаг 48 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 4 цаг 6 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 4 цаг 13 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 4 цаг 15 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 4 цаг 15 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 4 цаг 18 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 4 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top