Ерөнхийлөгч Х.Баттулга урлаг, спорт, аж аж үйлдвэр, боловсролын салбарын зарим эрхмүүдэд Төрийн дээд одон, медаль гардуулж байна.
Ерөнхийлөгчийн зарлигаар жүжигчин А.Цэгмэдэд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олголоо.
Жүжигчин А.Цэгмэд нь Монголын кино урлагийн салбарын алтан үеийн төлөөлөл болсон уран бүтээлчдийн нэг юм.
Түүний тоглосон бүтээлүүдээс дурьдахад, “Өндөр ээж”, “Мартагдсан дууль”, “Анхны яргуй”, "Их замын тоос", "Нийслэл хүүхэн" зэрэг олон уран сайхны кинонууд болон “Ану хатан”, “Улаан дөрвөлжин’, “Хунгийн сүүлчийн дуу” гэх мэт хэдэн арван тайз, дэлгэцийн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч билээ.