Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж нэр бүхий салбар, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон медаль гардууллаа.
Энэ үеэр “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхланг Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ.
“Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан өөрийн сошил хуудаснаа талархлаа ийн илэрхийлжээ.
Тэрээр "Бидний хөдөлмөр, Ид шидийн орон, Лантуун дохио. Манай байгууллагын хүчирхийллийн эсрэг, хүүхдийн төлөө тууштай ажилласан олон жилийн хөдөлмөрийг төр засаг үнэлж "Хөдөлмөрийн хүндэт медаль" гардуулсныг байгууллагаа төлөөлж ёс төртэй авлаа. Биднийг дэмждэг, хамтдаа зүтгэдэг бүх хүмүүст баяр хүргэе! Энэ танхимд миний мэдэхээс Сэвжидийн Сүхбаатар гуай Хөдөлмөрийн баатар шагнал, жүжигчин Ганцэцэг эгч урлагийн гавьяат цол авч бас нэг арматурчин эгч гавьяат барилгачин, өмнөгөвь аймгийн 1200 тэмээтэй малчин ах хөдөлмөрийн баатар зэрэг шагнал авав. Бүгдэд нь баяр хүргэе! Есөн хөлт цагаан туг, хүндэт харуул, төрийн дуулал, ёслол төгөлдөр сүртэй сайхан санагдсан. Ордон бас дажгүй американотой юм билээ" гэжээ.