x

Богдхан уулын явган аяллын замыг хувийн хэвшилтэй хамтран тохижуулна

Сүүлийн жилүүдэд иргэд явган аялалд идэвхтэй хамрагддаг болсон. Энэ ч утгаараа Богдхан уул руу алхах иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Хотын дарга Д.Сумъяабазар өнгөрсөн сард иргэд хамгийн ихээр зорин очдог Богдхан уулын Баруун ширээт, Дугуй цагаан руу алхдаг хэсэгт ажиллаж, энэ хэсгийн тохижилтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд өнгө үзэмж, чанартай гүйцэтгэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон юм.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны Тавдугаар сарын 18-ны А/370 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Богдхан уулын “Авто зогсоол-Дугуй цагаан” чиглэлийн явган аяллын замыг тохижуулах асуудлыг хэлэлцлээ.

Хурлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ахалсан бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Төгс хандлагаа өөрчилье” ТББ болон бусад холбогдох газрын төлөөлөл оролцсон юм.

Богдхан уулын Баруун ширээт, Зүүн ширээт рүү гарах замд нийт 11 амралтын цэг байгуулахаар, Дугуй цагаан буюу амралтын талбайг тохижуулахаар төлөвлөөд байгаа. Тэгвэл энэ ажилд “Төгс хандлагаа өөрчилье” ТББ хамтран ажиллаж байна. Тэд нийт таван га газарт тохижилт хийхээр төлөвлөж, иргэд амрах хэсэг, хүүхдийн тоглоомын талбай, хогийн цэг, нийтийн бие засах газар, явган зам, гэрэлтүүлэг зэрэг 19 төрлийн ажлын саналаа танилцуулсан. “Төгс хандлагаа өөрчилье” ТББ хоёр га газарт 4000 шинэс, нарс мод тарих ажлыг эхлүүлсэн бөгөөд маргааш буюу Тавдугаар сарын 26-нд 20 аж ахуйн нэгж, 1800 иргэн мод тарих ажилд нэгдэхээр болжээ.   

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Тохижилтын ажлын хүрээнд явган замыг байгалийн материал ашиглаж чулуу, модоор хийнэ. Горхи урсдаг учраас ус уух цэгүүд байгуулна” гэсэн бол Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Г.Ганзориг “Нийтийн бие засах газрыг Улсын комисс хүлээж авсан. Хувийн аж ахуйн нэгжтэй гэрээлэн ажиллуулна. Мөн хог ачилтыг долоо хоногт хоёр удаа хийхээр төлөвлөж байна” гэлээ.  

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Зөвхөн Дугуй цагаан гэлтгүй Зүүн ширээт, Цэцээ гүн зэрэг явган алхалт хийхэд тохиромжтой шинэ маршрутыг судлах хэрэгтэй. Нийтийн эзэмшлийн талбайн иргэдэд зориулсан амралт, зугаалгын тохижилтын ажилд санаачилгаараа оролцож байгаа залуус, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажиллана” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 5 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 9 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 11 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 12 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 19 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 20 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 23 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 25 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 29 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 2 цаг 5 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 2 цаг 7 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 2 цаг 8 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 2 цаг 10 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 2 цаг 14 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 2 цаг 18 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 2 цаг 21 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 2 цаг 24 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 2 цаг 26 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 3 цаг 14 мин Завсрын сюртүктэй гахай 4 цаг 6 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top