x

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотод санхүүгийн эрхийг нь нээж өгнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумъяабазар нар Чингэлтэй дүүрэгт ажиллалаа.

Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Улаанбаатар хотын төвлөрөл хийгээд хурдны замын маршрутыг танилцуулсан юм.

Тэрээр “2013 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөн дээрх замын хэрэгжилт 29 хувьтай байна. Улаанбаатар хотын замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө бэлэн болсон. Өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөний дагуу зам баригдаагүй учраас түгжрэл бий болсон. Нийт замын 78 хувь нь түгжрэлтэй байгаа. Сургууль, цэцэрлэгийн ихэнх нь хотын төвийн хэсэгт байрласан. Энэ нь түгжрэл үүсэх гол шалтгаан болж байна. Мөн ажлын байр хотын төвөөр их байдаг. Тойрог зам байгуулж байгаа нь ажлын байрыг тараах зорилготой. Тойрог замыг дагаж үйлдвэрийн шинэ бүсүүд байгуулагдах боломжтой. Хотын төвийн нягтаршлын 75 хувьд нь хувийн хэвшил үйл ажиллагаа явуулж байна” гэлээ.

Хотын дарга Д.Сумъяабазар “Дэд төвүүд рүү төрийн байгууллагуудаа гаргаснаар хувийн хэвшил дагаж гарна гэж тооцож байгаа” хэмээн ярилаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цаашид хотын хүн ам улам бүр өснө. Одоо л мэргэжлийн түвшинд төлөвлөхгүй бол дахиж засах боломжгүй.Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, Улаанбаатар хотын төлөвлөлт уялдаагүй явж ирсэн. Үүний үр дүн бол өнөөгийн байгаа Улаанбаатар хот. Хотын удирдлагадаа бүхнийг даатгаад орхиж болохгүй. Хот дангаараа үүнийг зохицуулах боломж туйлын хомс. Улаанбаатар хотын асуудал үндэсний хэмжээний асуудал. Тиймээс ч Засгийн газрын тогтоол гарч, 5-6 том асуудлын үндсэн суурь шийдлийг нь шийдэж, хамтарч ажиллахаар болсон. Хотын төвийн зам, дэд бүтэц бол нэг л гол зам дагасан. Үүнийг хэрхэн олон тулгуурт болгох вэ гэдэг асуудал үүсэж байна. Иймээс Сэлбэ, Баянхошуу, Дарь-Эх, Дэнжийн мянгад олон тулгуурт төв байгуулж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг үе шаттай гаргах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Мөн Улаанбаатар хотод байгаа зарим аж ахуйн нэгжийг Дархан, Хөшигийн хөндий, Налайх, Багануур, Багахангай, Майдар руу гаргах асуудлыг нэгдсэн байдлаар төлөвлөж, олон улсын түвшинд харахгүй бол Монгол Улсын хүн ам нэмэгдэж байна. Эдийн засгийн нэг тулгууртай төв байгаа учраас оюутнуудтайгаа нийлээд Монгол Улсын 55-60 хувь нь Улаанбаатар хотоос шууд хамааралтай амьдарч байна. Ийм байдлаар яваад байвал тэг зогсоход хүрч, Улаанбаатар хотыг дахин төлөвлөх боломжгүй болно. Амьдралын чанарт өөрчлөлт гарахгүй удна. Тиймээс Хотын даргатай цуг асуудлуудтай биечлэн танилцаж байна. Сар бүр Улаанбаатар хотын асуудлыг нэгдсэн байдлаар Засгийн газарт танилцуулж явна. Санхүүтэй холбоотой эрхийг нь нээж өгнө. Улаанбаатар хот төсвөөс хамааралтай яваад байвал энэ асуудлуудыг шийдэж чадахгүй. Улаанбаатар хотоос авдаг 420 тэрбум төгрөгийн татаастай дүйцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалтыг жил бүр хийхээр болсон. Урьд өмнө нь байгаагүй санхүүгийн боломжоор хотоо дэмжинэ. Нийслэлчүүд, аж ахуйн нэгжүүд, хот төлөвлөлтийн компаниуд Засгийн газар, Улаанбаатар хоттой хамтарч ажиллах хэрэгтэй. Шүүмжлэх биш, шийдэл гаргадаг  байх шаардлагатай. Улаанбаатар хотын нэгдсэн стандартыг бий болгоно. Хэдэн ам метр талбайд сургууль, цэцэрлэг, орон сууц, ногоон байгууламж байх вэ гэдгийг тодорхой заана. Мөн гэр хорооллын ногоон байгууламжийн асуудлыг ярина. Ирэх жилийн улсын төсөвт 2-3 бодлогын шийдэл гаргана. Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжвэл эдийн засгийн дэмжлэгийг шаталсан байдлаар үзүүлнэ. Мөн мод тарихыг дэмжинэ. Мод тариад, түүнийгээ бүртгэлжүүлэн хүлээлгэж өгвөл санхүүгийн дэмжлэг өгнө. Тэр дундаа нарсан ойг илүү дэмжих юм. Мөн цахимаар үйлчилгээ авахыг илүү дэмжинэ. Энэ нь Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхэд дэмтэй" хэмээн ярилаа.

Мөн үргэлжлүүлэн "Засгийн газар дэмжлэг үзүүлээгүй учраас өнөөг хүртэл метро ажил хэрэг болоогүй. Тиймээс Засгийн газар, Улаанбаатар хот нэгдсэн байр суурьтай байж, үүнийг шийднэ. Магадгүй таван жилийн шийдлийг хоёр, гурван жилээр нааш нь татах боломжтой. Мэдээж улсын төсөв, хөрөнгө оруулалт хязгаарлагдмал. Тэгэхээр үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр, олон улсын хөрөнгө оруулалтаар цаг алдалгүй шийдэх боломжтой.

Мөн хотын төвд төрийн байгууллагын оффис барихыг дэмжихгүй. Төрийн байгууллага зургаан дэд төвд тулгуурлан, гэр хорооллын дунд байгуулагдвал Ерөнхий сайдын хувьд бүх талаас нь дэмжинэ. Цаашлаад төсвийн шинэчлэлтэй холбоотой татварын шинэчлэл хийнэ. Аж ахуйн нэгжүүд оффисоо Улаанбаатар хотоос 300 км-т гаргавал татвартай холбоотой цогц хөнгөлөлтийн багцыг санал болгоно. Энэ мэт бүх зүйлийг нэг бодлого руу төвлөрүүлж, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа түгжрэлийн асуудлыг шийднэ” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 10 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 14 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 16 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 17 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 24 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 25 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 28 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 30 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 34 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 2 цаг 10 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 2 цаг 12 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 2 цаг 13 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 2 цаг 15 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 2 цаг 19 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 2 цаг 23 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 2 цаг 26 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 2 цаг 29 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 2 цаг 31 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 3 цаг 19 мин Завсрын сюртүктэй гахай 4 цаг 11 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top