x

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 96 жилийн ой тохиож байна

Зэвсэгт хүчний агаарын цэргийн генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид болон цэргийн нисэх хүчнийг хөгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмад дайчид та бүхэнд Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 96 жилийн ойг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлье!

1925 онд Монголын хөх тэнгэрт анхны “Ю-13” онгоц дүүлэн нисэж, агаарын замыг нээн нисэх хүчний түүх эхэлснээс хойш манай нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүн зэвсэглэлд байсан болон байгаа онгоцнуудыг чадварлаг эзэмшин, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө амь бие хайрлалгүй тулалдаж, агаарын зоригт шонхрууд мэндэлснийг Зэвсэгт хүчний удирдлагаас өндрөөр үнэлж байдаг билээ.

Түүхийн хугацаандаа 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 онд болсон Хилийн тулгаралтуудад байгуулсан баатарлаг гавьяа, ХХ зуунд Ази тивдээ сансрын уудамд хүнээ нисгэсэн анхдагч улс болж, эгнээнээсээ улсын баатар нэг, гавьяат нисгэгч тав, гавьяат техникч нэгийг төрүүлсэн цэргийн нисэхийнхний яруу алдар, бахархам амжилтыг баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна.

Хуулиар хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, агаарын хил, орон зайгаа батлан хамгаалах, энхийг дэмжих ариун үйлс, олон улсын хамтарсан сургууль, дадлагад оролцсон амжилтаа бататгаж, Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгон хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, цэргийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсье.

Монголын хөх тэнгэр цэлмэг, хөөрөлт, буултын тоо нь тэнцүү байхын өлзийтэй ерөөлийг өргөе.

Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА,
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 8 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 12 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 14 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 15 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 22 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 24 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 27 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 28 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 33 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 2 цаг 8 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 2 цаг 10 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 2 цаг 11 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 2 цаг 13 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 2 цаг 17 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 2 цаг 21 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 2 цаг 24 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 2 цаг 27 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 2 цаг 29 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 3 цаг 17 мин Завсрын сюртүктэй гахай 4 цаг 9 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top