Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн эсрэг вакцинжуулалтын талаарх мэдээллийг хүргэлээ.
Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 55,403 хүн коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ.
Ингэснээр нийт вакцинд хамрагдсан хүний тоо 1,836,501 болсон байна. Энэ нь манай улсын 18-аас дээш насны 2,067,292 иргэний 88.8 хувийг эзэлж байгаа юм.
Үүнээс 287,513 буюу вакцинд хамрагдах ёстой иргэдийн 40 хувь нь хоёрдугаар тунг хийлгэжээ.
Улаанбаатар хотын хувьд 941,854 иргэн вакцинд хамрагдсанаас 613,648 нь хоёрдугаар тунг хийлгэсэн байна.
Харин хөдөө, орон нутагт 894,647 хүн буюу вакцинд нийт хамрагдах ёстой иргэдийн 80.3 хувь нь эхний тунг хийлгэсэн бол 213,265 хүн бүрэн тундаа хамрагджээ.