x

Халдвар хамгааллын дэглэмээ "мартсан" иргэд "Нарантуул"-аар хөлхөж байна

Хатуу хөл хориог үе шаттай бууруулж, томоохон худалдааны төв, захууд үүд хаалгаа нээх болсонтой холбогдуулж "Нарантуул" худалдааны төвөөс сурвалжилга бэлтгэлээ.

Cap гаруйн хугацаанд эл хуль байсан худалдааны төв хүний хөл хөдөлгөөнд дарагдсан байв. "Дүнжингарав" худалдааны төв долоо хоног бүрийн Даваа гарагт амардаг тул "Нарантуул"-аар үйлчлүүлэгчдийн тоог өсгөхөд нөлөөлсөн бололтой.

Өмнө нь тус худалдааны төв рүү урд хаалгаар ороход зайгүй чигжсэн автомашин дундуур сүлжиж явахад хүндрэлтэй байдаг байсан бол хөл хорионы өдрүүдэд хашлага, хайс хийсэн нь зорчих хөдөлгөөнийг эмх цэгцтэй болгожээ. Захын төв хаалгаар ороход түм түжигнэж байна. Худалдаачид лангууны ард бараагаа дэлгэн суужээ. Дэлгүүрийн тэргэн дээр ундаа, жигнэмэг, кофе зэрэг бараа өрж. хажуу талаар нь төрөл бүрийн уут багцлан өлгөсөн хүмүүс худалдаачдад цаасан аягатай уух зүйлсээр үйлчилнэ.

Мөн хажуугаар өнгөрөх хүмүүсээс “тор авах уу" хэмээн асуух аж. Түүнчлэн, лангуу хоорондын давчуухан зайд тэрэг түрж, “холдоорой" хэмээн орилон урагшлах залуус, хөөсөнцрөөр хийсэн болхидуухан саванд жимсний чанамлын шилэнд хоол хийж борлуулах эмэгтэйчүүд гээд өмнө нь захын уур амьсгал ямар байсан яг л тэр хэмнэл угтана.

ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ МӨРДӨГДӨХГҮЙ БАЙНА

Цар тахал намжаагүй байгаа. Халдварын тоо өндөр байж, олон хүн уг өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр байна. Иймд зах дээр худалдаачид, үйлчлүүлэгчид халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж байгааг хамгийн эхэнд анзаарсан юм.

Харамсалтай нь маск зүүснээс бусдаар халдвар хамгааллын дэглэмийг сахиулж байгаа зүйл алга.

Захын төв хаалгаар ороход халуун үзэх, гар ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээс гадна урьдчилан сэргийлэхтэй холбоотой сэрэмжлүүлэг мэдээлэл ч байсангүй. Дотогш лангуу хоорондын давчуу хэсгээр явахад халдвар хамгааллын дэглэмийн дагуу зай барих боломж алга. Хамгийн гол нь захаар хэсэг явахад маск зүүгээгүй цөөнгүй тохиолдолтой таарсан юм. Хүнд тэргэнд түүртсэн ачигч залуус маскаа тайлаад хаячихаж.

Мөн олон хүний дунд маскгүй чанга чанга инээж, ярилцах хүмүүс ч байв. Цаашлаад хэсэг бүлгээрээ нийлж, модон авдар тойрон хөзөр эргүүлэх хүмүүс тоглоомондоо улайрч, шүлсээ үсчүүлэн орилолдоно. Иргэдийн хувьд ч бараа бүтээгдэхүүн үзэхдээ ихэнх нь бээлий өмсөөгүй аж. Түүнчлэн, хүн хоорондын зай барих, маскаа хамар давуулж бүрэн гүйцэд зүүх, худалдагчтай зайнаас харьцах зэрэг халдвар хамгааллын наад захын дүрмийг биелүүлэх нь ховор байв.

Лангуу тойрч худалдаа хийхэд харьцангуй эрсдэл багатай. Харин цайны газруудаар үйлчлүүлж буй иргэдийн хувьд ихээхэн эрсдэлтэй харагдсан юм. Ихэнх цайны газрын үйлчилгээний заал давчуу зайтай. Энд 1.5-2 метрийн зай барьж суух боломж алга. Бүгд эгнэж суугаад хооллоно. Анхааруулах самбар, гар ариутгагч зэргийг тавьсан ч түүнийг хэрэглэж байгаа хүн харагдсангүй. Товчхондоо, худалдааны төвд халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөхгүй байгаа учир иргэд халдвараас сэргийлж, сонор сэрэмжтэй үйлчлүүлэх шаардлагатай нь анзаарагдаж байв.

БОРЛУУЛАЛТ МУУ БАЙНА

Бид бэлэн хувцасны лангуунууд төвлөрсөн хэсгээр очлоо. Ихэвчлэн залуус хувцас сонирхон өмсөх аж. Ихэнх лангуу "Бүх хувцас 10,000, 15,000" гэх зэрэг самбар тавьж, ард нь хувцас өлгөжээ. Эдгээр нь зарж амжаагүй удсан хувцаснууд гэнэ. Зарим нь цас, борооны уснаас болж багахан шарласан аж.

Хүүхдийн хувцасны лангуун дээр очив. Хүүхдийн гадуур хүрэм, гутал зэргийг эс тооцвол бусад хувцасны борлуулалт муу байгаа аж. Худалдагч Б хэмээх 30 орчим насны залуу өглөөнөөс хойш хоёр хослол, гурван хүрэм зарсан байна. Тэрбээр "Борлуулалт тааруухан байна. Хүмүүс зайлшгүй хэрэгцээтэй гэсэн зүйлийг л худалдан авч байна. Худалдан авалт хийж байгаа хүмүүстэй ярилцахад хүүхдээ хөдөө явуулах гээд хувцас авч байна, эсвэл сэлгээ гутал, цамц авахгүй бол өмнөх нь хуучирсан гэх зэргээр хэлдэг. Удахгүй Хүүхдийн баяр болох тул борлуулалт өсөх болов уу гэж найдаж байна. Манай бараа дандаа өмнө нь борлуулж амжаагүй үлдсэн хувцаснууд байгаа. Тийм болохоор үнэ нэмэхгүй, хямдхан өгчихдөг. Өглөөнөөс хойш 100 гаруй мянган төгрөгийн борлуулалт хийлээ" хэмээн ярив.

Түүнчлэн, “Нарантуул" худалдааны төвөөр үйлчлүүлэгчдийн багагүй хэсгийг орон нутгийн иргэд эзэлдэг. Гэвч вакцинаас болж хөдөөний иргэд цөөн байгаа нь борлуулалтад нөлөөлж буйг хэлэв. Хэрэв зорчих хөдөлгөөн чөлөөтэй болоод ирвэл малчид, орон нутгийнхан түүхий эдээ тушаагаад санхүүгийн боломж харьцангуй өндөр болсон үе хэмээн хэлж байлаа.

Цааш гуталны тасгаар оров. Борлуулалт мөн л муу хэмээн худалдаачид хэлж байлаа. Энэ нь ч илт аж. Үргэлжилсэн лангуугаар 20 шахам минут сүлжин явахад гутал сонирхож, өмсөж үзэж байгаа хүнтэй бараг таарсангүй. Мөн хивс, хивсэнцэр, хулдаас, гэр ахуйн бараа, сав суулга тэргүүтэй барааны лангуунуудаар орлоо. Гэр ахуйн жижиг бараа, хүүхдийн тоглоом, ахуйн бараанаас бусад бараа бүтээгдэхүүний борлуулалт тун бага байгааг худалдаачид хэлсэн юм.

Худалдаачин Ж “Хүмүүс мөнгөгүй болсон байна. Манайх төрөл бүрийн сав суулга борлуулдаг. Уг нь зун болоход борлуулалт харьцангуй өсдөг юм. Гэвч өглөөнөөс хойш 10 литрийн ганц сав зарлаа" хэмээн ярив. Харин дугуйн худалдаа эрхлэгч Б чамгүй ажилтай сууж байлаа. Хоёр ч дугуйг сэлбэн засаж, хажуугаар нь 280 мянган төгрөгөөр нэг дугуй худалдаалж орхив. Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор дугуйгаа сэлбэн засах, мөн шинэ дугуй авах гэсэн хуүхдууд цөөнгүй байгаа аж.

ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙНА

Ихэнх худалдаачдын хувьд үлдэгдэл бараагаа борлуулж байгааг хэлсэн. Түргэн гүйлгээтэй барааны хувьд эргэлт сайтай. Харин хивс, хулдаас, сав суулга зэрэг бараа борлуулалт багатай байсан учир урд хөршөөс нэмэлт татан авалт төдийлөн хийгээгүй аж. Иймд эдгээр барааны үнэ харьцангуй тогтвортой байгаа гэнэ.

Харин эргэлт сайтай бараа бүтээгдэхүүний хувьд үнэ нь өсжээ. Үүнд хүнсний бүтээгдэхүүн, ахуйн төрөл бүрийн бараа орж байна. Хөл хорионы үед ачаа тээвэрт саатал гарч. тээврийн хөлсийг 30-40 юаниар бодож ачуулдаг байсан ачаа 100 хүртэл юань болж өсчээ. Уг ханшаар зайлшгүй шаардлагатай түргэн муудах хүнс болон манай улсад тасарсан бүтээгдэхүүнүүдийг оруулж ирсэн гэнэ. Улмаар үнэ өсөх нөхцөл бүрдсэн гэдгийг хэлж байсан.

Худалдаачин Б ямар ч байсан зах худалдааны төвүүд ажиллаж эхэлсэн нь сайн. Хөл хорионд орж, борлуулалт ч байхгүй, нэмээд өвчинд нэрвэгдээд сууж байснаас зах дээр гараад зогсож байвал бид бүхний хувьд учиртай. Хүмүүс ажил орлоготой болж байж худалдан авалт хийнэ. Энэ талаас нь төр дэмжээд өгмөөр байна. Үнэтэй брэнд дэлгүүрүүд ямар ч цаг үед орлого тасарна гэсэн зүйл байхгүй. Үйлчлүүлэгчид нь тодорхой шүү дээ. Харин эдийн засаг хямрахад "Нарантуул"-ын худалдаачдад шууд нөлөөлж байна. Тэр тусмаа аяны хэрэгсэл зэрэг удаан борлуулалттай бараа бүр гүйхээ байсан. Хүнс бол зарагдаад л байна. Хүн эхлээд идэх хэрэгтэй шүү дээ. Нэгэнт үр дүнгээ өгөхгүй хөл хориогоо болиод одоо хүмүүсээ бодсон ажил хийгээч гээд дамжуулаад өгөөрэй, тэр томчуудад" хэмээн ярьсан юм. 

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 10 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 14 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 16 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 17 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 24 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 25 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 28 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 30 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 34 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 2 цаг 10 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 2 цаг 12 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 2 цаг 13 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 2 цаг 15 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 2 цаг 19 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 2 цаг 23 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 2 цаг 26 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 2 цаг 29 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 2 цаг 31 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 3 цаг 19 мин Завсрын сюртүктэй гахай 4 цаг 11 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top