x

У.Хүрэлсүх, А.Смит, Баабар гурав

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх сонгодог эдийн засгийн онолыг үндэслэгч Адам Смитийн монгол хэлээр анх удаа хэвлэгдсэн “Үндэсний баялаг” номын өмнөх үгийг бичжээ. Чөлөөт эдийн засгийг дэмждэг манай залуус үүнийг “Смитийн хувьд аугаа доромжлол” хэмээн Непко компанийг буруутгасан байна. Либерализмын үзэл санаа, онол, ёс суртахууны талаар “А” үсэг ч байхгүй цэргийн диктатурчин, хувийн хөрөнгийг төрд хурааж, тэгш хуваарилах тухай номлодог коммунист удирдагч “либерализмын аугаа хүлэг баатар”-ын бүтээсэн эдийн засгийн онолын орчуулгад өмнөтгөл бичнэ гэдэг зөвхөн Монголд л харж болох үзэгдэл. Соёлт ертөнцөд байх боломжгүй бүхэн ганц Монголд л байдаг ажгуу.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулийн уриагаагаа ч мөн АН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс шууд хусчээ. “Баялагтаа эзэн болно” гэх авч үнэн хэрэгтээ монголчуудыг баялгаас нь холдуулах төрийн дээрэм тонуул руу л явж байгаа гэдгийг бүгд мэднэ. Салхитын ордыг, Цагаан суваргын ордыг яалаа? “Эрдэнэт”-ийн 49 хувийг яаж авлаа? Өнөөдөр тэндээс хураасан ашгийг “цахилгаан, дулааны үнийн чөлөөлөлт” нэрээр У.Хүрэлсүх гарын үсэг зураад иргэдэд ямар ч гэрээ, болзолгүйгээр тарааж байгаа. Энэ бол иргэн биш, төр баялгийн эзэн болсны тод жишээ. АН засаглаж ахуйд энэ үг арай өөр утгатай байв.

"Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд авсныхаа дараа МАН “Иргэдэд хувьцаа хэлбэрээр тараана” гэж (2020 оны УИХ-ын сонгуулиар сонгогчдын саналыг хамгийн их гогодсон МАН-ын амлалт магадгүй энэ байсан байх) амласан авч сонгуулийн дараа мэдээж тийм зүйл болоогүй. Харин ч эсрэгээрээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэдэд тараасан 1072 хувьцааны ноогдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулахаар эздээс нь зөвшөөрөл авалгүй дайчлан хураасан удаатай. Төрийн өмч эзэнгүй, төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг үг хүртэл савнаасаа халиад иргэдийн өмч хөрөнгөд эзнийх нь зөвшөөрөлгүй халдаж эхэлсэн хэрэг.

Тэгэхээр МАН-ын нэр дэвшигчийн яриад байгаа “Баялагтаа эзэн Монгол” гэдэг нь иргэдийн тухай биш, МАН-ын тухай яриа юм гэж ойлгоход тийм ч хэцүү биш.

Харин түүний номонд нь өмнөтгөл бичсэн Адам Смитийн онолын үндэс нь "баялгийн эх үүсвэр, хуримтлалын үг сурвалж нь алтны нөөц биш, газар ч биш, хөдөлмөрийн хуваарь юм аа" гэж үздэг. Хөдөлмөрийг хуваарилсны үр дүнд үйлдвэрлэл нэмэгдэж, хуримтлал бий болдог гэсэн үг. Хүн бүр ашиг олохын төлөө хөдөлмөрлөж, хүн бүрийн хувийн, явцуу ашиг сонирхол нь хуримтлалыг бүтээх нийгмийн ашиг сонирхолд үйлчилдэг гэсэн санаа.

Тиймээс бизнес, худалдаанд төрийн оролцоог багасгах, татварыг бууруулах, чөлөөт худалдааг дэмжих тухай А. Смитийн үзэл онол хоёр зууны өмнө дэлхийг бүхэлд нь өөрчилсөн, одоо ч өөрчилсөөр байгаа. Харин манайх л ганцаараа буцаж ухраад төрөөс удирддаг төвлөрсөн эдийн засаг руу явж байна. Ерөнхий сайд байхдаа “Чөлөөт зах зээл гэж байхгүй шүү” гэж хашгираад хувийн хэвшил рүүгээ дайрсан хүн өнөөдөр “баялагтаа эзэн” байх тухай яриад, чөлөөт эдийн засгийн онолын гол бүтээлд өмнөтгөл бичээд сууж байна гэдэг зөвхөн Баабар гуайн л хийж чадах шоглоом юм. Албаар “Үүнийг хар даа” гэж амьтанд үзүүлж элэглэх гэсэн байх...

Б.ЗАЯА  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 6 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 10 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 12 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 14 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 20 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 22 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 25 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 26 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 31 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 2 цаг 6 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 2 цаг 8 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 2 цаг 9 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 2 цаг 11 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 2 цаг 15 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 2 цаг 19 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 2 цаг 22 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 2 цаг 26 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 2 цаг 27 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 3 цаг 15 мин Завсрын сюртүктэй гахай 4 цаг 7 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top