x

Улаанбаатар хотод мөрдүүлэх 45 бүлэг бүхий стандартын баримт бичгийг боловсруулж байна

Хотын дарга Д.Сумъяабазар харьяа байгууллагуудын албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, санал солилцож байгаа билээ.

Энэ удаад Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Хот төлөвлөлт судалгааны институт ОНӨААТҮГ-ын хамт олонтой уулзав.

Хотын дарга Д.Сумъяабазар “Засгийн газрын хуралдаанаар түүхэн шийдвэр гарч, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр болсон. Хууль, эрх зүйн хувьд чадамжтай болох чиглэлд ажиллаж байгаа" гэлээ.

Учир нь тун удахгүй УИХ-ын чуулганаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэхээр болсон. Уг хуулийн төсөл батлагдвал Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж буй юм. Мөн хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдаж байгаа. Тиймээс УИХ, Засгийн газрын түвшинд хотын хөгжлийг дэмжиж байгаа учраас томоохон бүтээн байгуулалт хийх мэргэжлийн инженер, баг хэрэгтэй гэдгийг онцоллоо.

Мөн тэрээр “Ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хийх томоохон бүтээн байгуулалтын ажилд хот төлөвлөлт, зураг төслийн мэргэжилтнүүдийн ур чадвар, туршлага хэрэгтэй байна” гэлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлуулахаар бэлтгэж байгаа тухай танилцуулсан бөгөөд гурав дахь үе шат буюу 2020-2021 оны төлөвлөгөөг 40 хувийн гүйцэтгэлтэй хийж байгаа аж.

Харин  Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Улаанбаатар хотыг 2021-2025 он хүртэлх хөгжүүлэх 45 бүлэг бүхий стандартын баримт бичгийг боловсруулж байгаа. Энэ онд хийх бүтээн байгуулалтын ажлуудын норм, стандартыг хангуулж ажиллаж байгаа" гэлээ.

Мөн Хот төлөвлөлт судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа “Манай байгууллага хот байгуулалт, зураг төслийн чиглэлээр судалгаа хийх, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд хяналт, мониторинг хийдэг” гэлээ.

Танилцуулгын дараа албан хаагчид нийслэлийн удирдлагуудаас асуулт асууж, санал солилцсон юм.

Тухайлбал, Улаанбаатар хотын хүүхдийн тоглоомын талбайн 70 орчим хувь нь эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс дээрх зөрчлийг арилгуулах, шинээр барих тоглоомын талбайд стандартыг мөрдүүлэх шаардлагатай байгаа талаар хэлэв. Мөн сургууль, цэцэрлэгийн гадна талбайд хашаа, хаалт бариагүй тохиолдол олон байна. Учир нь улсын төсвөөс мөнгө өгөөгүй гэх шалтгааныг гүйцэтгэгч компаниуд хэлдэг байна. Түүнчлэн ерөнхий төлөвлөгөө нь газар олголттойгоо уялдахгүй байна гэх зэрэг саналууд хэлэв.

Хотын дарга Д.Сумъяабазар “Бид иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Энэ алдаа, дутагдлыг засахын тулд та бүхний мэдлэг чадвар хэрэгтэй байна” хэмээсэн юм. Мөн тэрээр хотын бүтээн байгуулалтад үндэсний үйлдвэрлэл, дотоодын нөөцийг илүү ашиглана гэдгийг хэллээ.

Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын барилга байгууламж, авто замын норм, стандартыг сайтар мөрдүүлэх үүрэг өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 6 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 10 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 12 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 14 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 20 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 22 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 25 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 27 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 31 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 2 цаг 6 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 2 цаг 8 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 2 цаг 9 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 2 цаг 11 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 2 цаг 15 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 2 цаг 19 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 2 цаг 22 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 2 цаг 26 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 2 цаг 27 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 3 цаг 15 мин Завсрын сюртүктэй гахай 4 цаг 7 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top