Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 57, явуулын 3 цэгт коронавирусийн эсрэг вакцин хийнэ.
Эдгээр цэгт 123 багийн 807 эмч, ажилтан ажиллаж, 26,606 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 1191, II тунд 21,379 буюу нийт 22,570 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.8 хувь буюу 941,639 нь I тунд, 64.2 хувь буюу 612,720 нь II тунд хамрагдаад байна.
Та вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар, хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй гэдгийг Эрүүл мэндийн байгууллагаас сануулж байна.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байх хэрэгтэй.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.