x

Д.Сумъяабазар: Дулааны шугам, сүлжээн дээр газар олгодог асуудлыг цэгцэлнэ

Хотын дарга Д.Сумъяабазар "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн хамт олонтой уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд тус компанийн дарга Г.Баярсайхан өвлийн бэлтгэлээ базааж, зуны засварын ажлуудыг хуваарийн дагуу хийж байгаагаа онцолсон юм.

Тэрээр "Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК нь Дулааны цахилгаан II, III, IV станцууд, Амгалан дулааны станцад үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг өөрийн эзэмшлийн дулааны шугам болон даралт өргөх насосын станцаар дамжуулан Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон 2838 аж ахуйн нэгжийн хэрэглэгчийг хангаж байна.

Мөн улсын болон хувийн орон сууцны конторуудын 12500 орчим барилга, объектын халаалт, халуун ус, салхивчийн дулааны эрчим хүчний хэрэглээг жилийн турш тасралтгүй, найдвартай, хэвийн ханган ажиллаж байна” гэлээ.

Харин Хотын дарга Д.Сумъяабазар "Дулаан хангамж бол Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудал. Энэ асуудалд анхаарал хандуулж Засгийн газар, холбогдох яаманд санал, хүсэлтээ хүргүүлж байгаа. Тиймээс та бүхэнтэй уулзаж, санал бодлоо солилцох гэж ирлээ. Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх түүхэн шийдвэр гаргаж, жил бүр 420 тэрбум төгрөгийг өгөхөөр болсон. Мөн Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдаж байгаа. Тиймээс бидэнд хийх ажил их бий. Ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлын дулаан хангамжийн эх үүсвэрийг шийдэхэд танай хамт олны үүрэг, оролцоо чухал. Бидэнд мэргэжлийн инженерүүд шаардлагатай байгаа. Том бүтээн байгуулалт хийхэд мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулна. Метроны төслийн хажуугаар хонгилын системийг хийх судалгаа хийнэ” гэлээ.

Мөн Хотын дарга хууль, эрх зүй, засаглал, эдийн засгийн шинэчлэл хийх тухайгаа товч танилцуулсан юм.

Хотын хөгжлийг тэлэх ажлын хүрээнд дулааны шугамын өргөтгөл, газар чөлөөлөлт хамгийн их тулгамдаж байгаа асуудал. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд 358 тэрбум орчим төгрөг, газар чөлөөлөлтөд 600 тэрбум гаруй төгрөг шаардлагатай аж. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхэд хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байгаа юм.  Эрх зүйн чадамжтай болсноор тулгамдсан асуудлаа шийдэж чадна гэдгийг Хотын дарга энэ үеэр онцоллоо. Тэрээр “Дулаан хангамж нь айл гэрээр бол гал голомт гэж боддог. Тийм учраас Засаг даргын хувьд бүх талаас нь дэмжиж ажиллана” гэлээ.

"Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ажилтнуудын төлөөлөл “Шугам, сүлжээний засварын ажил хийхэд газрын асуудал их гардаг. Иргэд өөрсдийн дураар дулааны шугам, сүлжээн дээр өргөтгөл барьдаг. Эсвэл дулааны шугам дээр газар олгосон тохиолдол их байдаг” гэж ярьж байлаа. Мөн хуучин дулааны шугам, сүлжээ байнга хагарч, эвдэрдэг. Засвар хийх гэхээр зам хаах шаардлагатай болдог. Төрийн байгууллагуудын уялдаа муу байдаг зэрэг саналыг хэлж байсан юм.

Харин Хотын дарга Д.Сумъяабазар “Дулааны шугамууд дээр газар олгодог асуудлыг цэгцэлнэ. Дахиж ийм асуудал гаргахгүй. Дулааны шугам, сүлжээн дээр олгосон газруудыг хуулийн хүрээнд цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэлээ.

Мөн үргэлжлүүлэн “Хуульд захирагддаггүй, дураараа дургисан байдал газар авсан. Үүнийг цэгцэлнэ. Нийтийн эзэмшил, дулаан хангамж, ус сувагтай холбоотой газруудыг бид хамгаална” гэв.

Уулзалтын төгсгөлд Хотын дарга дулааны шугам, сүлжээний зуны засварын ажлыг хугацаанд нь хийж, дуусгах үүрэг өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 6 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 10 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 12 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 13 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 20 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 22 мин “Wicked: For Good” дэлхий даяар 226 сая ам.долларын нээлтээр бокс-оффисыг тэргүүллээ 25 мин Оросын эмэгтэйчүүд багийн шатрын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ 26 мин ӨЭМТ-үүд томуугийн дэгдэлтийн үед 20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллана 31 мин Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 2 цаг 6 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 2 цаг 8 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 2 цаг 9 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 2 цаг 11 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 2 цаг 15 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 2 цаг 19 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 2 цаг 22 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 2 цаг 26 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 2 цаг 27 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 3 цаг 15 мин Завсрын сюртүктэй гахай 4 цаг 7 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top