x

Л.Оюун-Эрдэнэ: Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллуулна

Улсын начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан Олимдын аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацаа дуусч, түүнд хилийн хориг тавин сулалсан билээ. 

Түүнийг анх Дөрөвдүгээр сарын 2-нд саатуулсан ба энэ цагаас хойш шүүх цагдан хорих хугацааг гурван ч удаа сунгасан байдаг.

Н.Түвшинбаярыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буй.

Н.Түвшинбаяр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн эмчилгээний бүхий л зардлыг хариуцна гэдгээ хэлсэн бөгөөд энэ нь түүнийг батлан даалтад гарахад ихээхэн нөлөөлжээ. 

Мөн түүнийг алдаа оноотой нь хүлээж авна гэсэн Ерөнхий сайдын үг ч нөлөөлсөн байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Н.Түвшинбаярын МҮОХ-ны ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллуулна гэдгээ хэдийнэ зарлачихсан. 

Хэдийгээр цар тахлын улмаас нэг жил хойшилсон ч олимп болдгоороо болно. Монгол тамирчдын хувьд “Токио-2020” зуны олимпийн XXXII наадам маш чухал. Монгол Улсын тамирчдын хувьд спортын долоон төрөлд 30 тамирчин Токиог зорихоор эрхээ аваад байгаа. Энэ чухал үед хэрэгт холбогдож, хариуцлагтай албан тушаалыг хашиж чадахгүй гэдгээ харуулсан хүнийг чөлөөлж дараагын хүнийг томилох нь зүйн юм. 

Дашрамд, хохирогч Э.Энхбат начин БНСУ-д эмчлүүлж байна. Начин 40 гаруй хоногийн дараанаас ухаан орж эхэлсэн нь Н.Түвшинбаярын хувьд таатай мэдээ. Гэвч Э.Энхбат начны биеийн байдал муу хэвээр, тэрээр дохио зангаагаар өөрийгөө ойлгуулж байгаа ч мэдрэлийн төв систем ноцтой гэмтсэн учраас эрүүл саруул болж, хөл дээрээ буцаад босч чадна гэж эмч нар одоогоор хэлж чадахгүй байна. Мөн урт удаан хугацааны сэргээн засах эмчилгээ шаардлагатай гэж эмч нар хэлжээ.

Түүнийг эхнэр Б.Нандинцэцэг болон Н.Түвшинбаярын эхнэр хоёул сахиж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (202.9.47.31)
    Zugeer l shudragaar yaliig ni ug l du jiriin irgen zodoldson bol ali hediin shorond orson baiga shvv yagaad zaaval avraga mungutei hun geed geed yal zavshih estoi um avraga ni bnu erunhiilugch ni bnuu hamaagvi huuli zurchsun l bol hariutslaga huuleedeg tiim saihan shudraga niigemtei bolmoor bn shv.
    2021 оны 05 сарын 23 | Хариулах
  • Mongol yalna (172.58.140.48)
    Es uugeeree ogtsoroh bolzoloo hangallaa u uneheer balchir ba man es hiichiheer unees iluu bolobsroltoi 10000 zaluus bii
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
  • Болд (202.126.90.117)
    Ерөнхийлөгчийн хүн гэдгээр ялагч завшиж хэрхэвч болохгүй.хүнийгаа насаар эрэмдэг болгочихоод юуны өмнө албан тушаал охих ялаа авах ёстой.Хууль хүн бүртгэл ижил үйлчлэх ёстой
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Болдын хэлдэг зөв.
      2021 оны 05 сарын 22
  • Зочин (203.91.115.50)
    биеэ тоосон адгуус юм даа
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.88)
    lalar ym daa
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (59.153.112.70)
    Хохирогч энхбат гэгчийн гэдэг чинь доромжилсон үг байна
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
  • овид (59.153.112.175)
    Хэрэг мөрдөн байцаах шатандаа яваа. мөн тэр хохирогч Энхбат гэгчийн биеийн байдлаас их зүйл шалтгаалах байх.
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
    • Л
      2021 оны 05 сарын 22
  • Zochin (202.126.88.188)
    Хүний мууг үзэх гэж байгаа юм биш. Гэхдээ Монгол улсад энэ мэтээр ял завшдаг шударга бус байдал газар авч байгаа нь харамсалтай байна.
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Үнэхээр харамсаж байна.ял завшуулж болохгүй.Шудрагаар шүүгээрэй.
      2021 оны 05 сарын 22
iШинэ мэдээ
А.Хүслэн: Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд тэнцүүгийн тэмдэг тавьж, жендер ярьж байгаа нь бидний алдаа 5 цаг 40 мин Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа 20 цаг 58 мин Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана 21 цаг 52 мин Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана 23 цаг 35 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна 23 цаг 39 мин Казахстан өнгөрсөн онд орос "водка"-ны номер нэг импортлогч болов Өчигдөр 14 цаг 25 мин "Bentley"-гийн өндөр үнэтэй, бүхээгтээ алттай спорт загварууд Өчигдөр 14 цаг 23 мин Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо Өчигдөр 13 цаг 50 мин Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө! Өчигдөр 12 цаг 22 мин Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Өчигдөр 10 цаг 49 мин Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам сонгуульд ялна Өчигдөр 10 цаг 33 мин “Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ Өчигдөр 10 цаг 11 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 05 мин ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна Өчигдөр 10 цаг 01 мин ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ Өчигдөр 09 цаг 41 мин Гавъяат тамирчин Ч.Дамдиншаравын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа Өчигдөр 09 цаг 25 мин АТГ: Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав Өчигдөр 09 цаг 12 мин Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ Өчигдөр 08 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй. Өчигдөр 08 цаг 03 мин Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно Уржигдар 17 цаг 12 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялал... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно...
Top